Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Ховд аймгийн агаарын чанарын 2021 оны 03 дугаар сарын тойм мэдээ


ХОВД АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИ
Жаргалант сумын агаарын чанарын 2021 оны 03 сарын тойм мэдээ
Ховд аймгийн Жаргалант сумын агаарын чанарын харуулын энэ сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их нь 0.042 мг/м3, хамгийн бага нь 0.015 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.372 мг/м3, хамгийн их нь 0.066 мг/м3 , хамгийн бага нь 0.019 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн дундаж агууламж 2.16 мг/м3, хамгийн их нь 4.32 мг/м3, хамгийн бага нь 0.73 мг/м3 байна. Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж хүлцэх хэмжээнээс даваагүй байна.
Цацрагийн түвшний 2021 оны 03 сарын тойм мэдээ
Ховд аймгийн жаргалант сумын цаг уурын Ховд, өртөөнд RDS-110 багажаар, Булган сумын Байтаг өртөөнд AT6130D багажаар цацрагийн түвшний хэмжилтийг тус тус хийж байна.
Энэ сарын хэмжилтийн дүнгээс харахад: Ховд өртөөний цацрагийн түвшин агаарт хамгийн их агууламж 0.12 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг байна.
Байтаг өртөөний цацрагийн түвшин агаарт хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна.
Өртөөдийн цацрагийн хэмжилтээр хүлцэх агууламжид хүрч ажиглагдаагүй, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэвийн хэмжээнд байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ