Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Ховд аймгийн агаарын чанарын 2020 оны 02 сарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-03-27 04:48:04

ХОВД АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ

ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Жаргалант сумын агаарын чанарын сарын тойм мэдээ  2020 оны 02 сар/

Жаргалант сумын агаарын чанарын харуулын 2-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд  агаар  дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.025 мг/м3, хамгийн бага нь 0.002 мг/м3,  азотын давхар ислийн дундаж агууламж 0.046 мг/м3, хамгийн их нь 0.078 мг/м3 , хамгийн бага нь 0.017 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн дундаж агууламж 1.77 мг/м3, хамгийн их нь 5.05 мг/м3, хамгийн бага нь 0.09 мг/м3  тоосонцор /РМ10/-ын дундаж агууламж 0.287 мг/м3, хамгийн их нь 0.576 мг/м3 , хамгийн бага нь 0.117 мг/м3  байна. Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор /РМ10/-н дундаж агууламж хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол ажиглагдаагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байна. 

Агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламжийг /хүснэгт-1/-р харуулав.

Агаар дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хоногийн дундаж агууламжийг /хүснэгт-2/-р харуулав.