Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумуудаар 15.8-19.1 градус хүйтэн Алтайн өвөр говийн сумдаар 24.2-26.6 градус хүйтэн,Өндөр уулын бүсийн сумдаар 15.9-23.9 градус хүйтэн байв. Агаарт хамгийн дулаан өдөртөө 5 градус дулаанаас 9 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн бага температур арав хоногт шөнөдөө 28-39 градус хүрч хүйтэрсэн. Хамгийн хүйтэн Алтайн өвөр говийн сумдаар Булган,Алтай,Үенч сумын нутгаар шөнөдөө -36-39 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-8 өдөр ажиглагдсан бол Булганд 8, Цэцэгт 7 өдөр ажиглагдсан байна. Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн нутгаар жиндүү хүйтэн , Өндөр уулын бүсийн сумуудаар харьцангуй дулаан байлаа. Энэ 10 хоногийн дундуур фён салхины нөлөөгөөр агаар хөрсөндөө огцом дулаарч нэмэх температурт орох эргээд хүйтрэх тохиолдол ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-26 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 8 градус дулаанаас 3 градус хүйтэн байсан ба хамгийн бага температур шөнөдөө 29-41 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн Булган,Алтай,Үенч сумдад -40-41 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо дээрх сумдад 3 удаа ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногийн сүүлийн өдрүүдэд зарим сумдын нутгаар 2.1 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл Алтайд 0.7 мм, Дарвид 0.6 мм,Үенчид 0.5 мм, Булганд 0.3 мм, Дөргөнд 0.0 мм цас орсон. Бусад сумуудад цас ороогүй.
Салхи(Wind): Салхи шуурганы хувьд Уулархаг нутгаараа салхи шуургатай бусад нутгаар тогтуун байлаа. Салхины хурд Ховд суманд 23 м/с, Мөстөд 20 м/с, Чандмань, Дарвид 18м/с, Цэцэг, Жаргалантад 17 м/с, Зэрэг, Мянгад, Мөнххайрханд 16 м/с хүрч хүчтэй шуурсан бол бусад сумдын нутгаар салхины их хурд секундэд 2-15 м/с байлаа. Энэ 10 хоногт салхи шуурга багатай байлаа.
Цас(Snow): Алтайн өвөр говийн сумдын нутгаар цасны дундаж зузаан 16-17 см, 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.15-0.17 г/см2 байна. Гуу жалгандаа 60-80 см,хунгарласан газраа 80-120 см цасан бүрхүүлтэй. Чандмань, Дарви,Зэрэг сумдад 0-2 см зузаан 5-9 баллын цастай байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна. Алтай салбар уулсаар цастай байна. Өвөлжилтийн байдал Алтайн өвөр говийн сумдаар хүндхэн байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилтйн бусад ажил үргэлжилэн явагдаж байна. Манай сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Энэ арав хоногт салхины нөлөөгөөр огцом дулаарах эргээд хүйтрэх үзэгдэл ажиглагдлаа. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орж малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногийн эхээр хүйтний эрч чангарсан. Алтайн өвөр говийн нутгаар жиндүү хүйтэн Өндөр уулын бүсийн сумдаар харьцангуй хүйтний эрч сул байна.
- Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-5 өдөр ажиглагдсан. Булган, Үенч, Алтай, Цэцэг сумдад 7-8 өдөр дараалан -30 градусаас доош орж хүйтэрсэн байна.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023оны 01 дүгээр сарын 23-нд