Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 9.9-16.7 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 6.0-10.7 градус, Өндөр уулын сумдаар 6.4 -12.2 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн дулаан өдөртөө 10 градус дулаанаас 5 градус хүйтэн байлаа. Өдөртөө харьцангуй дулаарсан байна. Агаарын хамгийн хүйтэн шөнөдөө нийт сумдын нутгаар 17-25 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Зэрэг, Дуут, Манхан сумдад 25 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдагүй байна .
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 7-15 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө 19-28 градус хүрч хүйтэн хоносон. Жаргалант, Дуут суманд 28 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй болно. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 3-22 градус дулаан байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас ороогүй. Дарви суманд 0.6 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт уулархаг нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд секундэнд Ховд суманд 17 м/с, Эрдэнэбүрэн, Булган,Мөнххайрханд 16 м/с, Мөстөд 15 м/с, Цэцэгт 14 м/с, Манхан, Чандманьд 13 м/с хүрч зөөлөн цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 1-12 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дүгээр сарын 28-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан цасны дундаж зузаан Булган, Үенч , Алтай сумдад 12-18 см, 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны нягт 0.22 -0.28 гр/см3, Жаргалант, Чандманьд, Дарви, Манхан сумдад 0-2 см 5-10 баллын цасан бүрхүүлтэй. Нийт сумдын уулаараа 5-8 см, шуурч хунгарласан гуу, жалга газраа 15-20 см, нам доор газраа 2-5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Мянгад,Эрдэнэбүрэн, Мөст, Ховд, Цэцэг, Дөргөн, Мөнххайрхан сумын төвд цасгүй. Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Манай сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орж малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн зудын байдалтай байна. Малын бэлчээрлэлт хүндэрч бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байна. Ихэнх сумдад малын хорогдлын мэдээ ирүүлсэн байна. Энэ 10 хоногт өдөртөө бага зэрэг дулаарч байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас ороогүй.
- Энэ 10 хоногт Өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Ховд суманд 17 м/с хүрсэн.
- Ихэнх нутгаар цасан 0-18 см зузаан цасан бүрхүүлтэй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 3 дүгээр сарын 2-нд