Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 13.4-16.4 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 10.8-15.7 градус, Өндөр уулын сумдаар 11.8 -16.0 градус хүйтэн байсан. Агаарын хамгийн дулаан өдөртөө 4 градус дулаанаас 7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн хүйтэн шөнөдөө нийт сумдын нутгаар 21-31 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Зэрэг, Дуут сумдад 30-31 градус хүрсэн байна. Агаарт -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо дээрх сумдад 1 хоног ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 11-15 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 8-16 градус дулаан, Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө 23-34 градус хүрч хүйтэн хоносон. Булган, Дуут суманд -31.0-34.0 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй болно.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 29.3 мм цас орсон. Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3.2-4.5 мм, Үүнд: Булганд 3.2 мм, Үенчид 4.4 мм, Алтайд 4.5 мм цас орсон Чандманьд 3.7 мм, Манханд 3.6 мм, Ховд суманд 3.5 мм цас орсон. Бусад сумдын нутгаар 0.0-2.2 мм цас орсон. Дөргөн, Цэцэг сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар тогтуун салхи шуурга багатай байв. Салхины хамгийн их хурд секундэнд Цэцэг, Мөстөд 15 м/с, Мөнххайрханд 13 метр, Чандмань сумаар 10 метр хүрч зөөлөн цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 2-9 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дүгээр сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Булган, Үенч , Алтай сумдад 17-22 см, 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны нягт 0.13-0.20 гр/см3, Жаргалант, Чандманьд, Дарви, Манхан, Ховд сумдад 3 см, Зэрэгт 2 см, Дуутад 2 см, 5-10 баллын цасан бүрхүүлтэй.. Нийт сумдын уулаараа 5-8 см, шуурч хунгарласан гуу, жалга газраа 15-20 см, нам доор газраа 2-5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Мянгад,Эрдэнэбүрэн, Мөст, Дөргөн, Мөнххайрхан сумын төвд цасгүй. Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Манай сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орж малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн зудын байдалтай байна. Цаг агаарын байдал 2 дугаар сарын эхний арав хоногт томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч байгаагаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байсан. Ихэнх сумдад малын хорогдол гарсан мэдээ ирүүлсэн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас орсон. Дарви болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3.2-4.5 мм тунадас орсон. Зарим сумдын нутгаар цас ороогүй.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Мөст, Ховд сумдад 15 м/с хүрсэн.
- Алтайн өвөр говийн сумдын нутгаар 17-22 см зузаан цасан бүрхүүлтэй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 2 дүгээр сарын 27-нд