Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-06-01 01:04:29

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 9.7-15.1 градус, Өндөр уулын сумдын нутгаар 5.0-10.4 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 16-23 градус, Өндөр уулын сумдаар 13-17 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  3 градус хүйтнээс 5 градус дулаан, Өндөр уулын сумдаар 2-6  градус  хүйтэн байжээ.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 11-22 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 35-51 градус хүрч дулаарсан бол хамгийн бага температур шөнөдөө  2-5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-9 өдөр Эрдэнэбүрэн,Мянгадад сумдад 9 өдөр ажиглагдсан байна.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 70 орчим хувийг хамарч 22.4 мм хур тунадас орсон. Орсон тунадсыг сумдаар авч үзвэл:  Ховд суманд 8.7 мм, Жаргалантад 4.8 мм, Дарви суманд 4.1 мм,  Дуутад 2.1 мм бусад  сумдаар 0.0-1.4  мм тунадас орсон байна. Харин Алтай,  Үенч, Манхан, Зэрэг, Мяангад  сумдын нутгаар тунадас ороогүй.                                                                                                                         

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Мөнххайрхан, Мөст сумдад 23 м/с, Жаргалант, Дарви, Зэрэг, Цэцэг, Булган, Манхан, Эрдэнэбүрэн, Дуут, Ховд, Чандмань суманд 18-21 м/с хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох таана, ерхөг, хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 0-3 см

ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна. Булган, Үенч,  Жаргалант, Чандмань, Манхан сумдад дунд бусад сумдад муу гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар  шөнөдөө хүйтэн хонож байгаа тул ургамалын ургалтанд муугаар нөлөөлж байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдаар бод мал төллөх, ямаа самнах, хөөвөр хялгас авах,малд нэмэлт тэжээл өгөх, мал ногоолуулах ажлууд явагдаж байна. Зарим сумдад тарилга туулга хийх ажил явагдаж байна. Тус ажил явуулахад цаг агаарын байдал тогтворгүй  таагүй  нөлөө үзүүлсэн. 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Нийт нутгийн  70 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 1-9 өдөр ажиглагдсан.
  • Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-23  метр хүрч шуурсан. Хамгийн их хурд  Мөнххайрхан, Мөстөд 23 м/с хүрсэн.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлт  жигдрэх шатандаа явагдаж байна. Нийт нутгаар  шөнөдөө хасах температуртай хонож  байгаагаас шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч  Ж.Жаргалзаяа   2023 оны 5 дугаар сарын 22-нд

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-02 1970-01-01 10
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 10
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 12
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 14
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 12
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 15
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 23
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 11
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 8
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 14
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 14
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 13
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 21
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 11
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 22
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 22
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 14
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 55
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 38
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 27