Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 7.5-12.0 градус, Өндөр уулын сумдын нутгаар 3.1-8.0 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 22-27 градус, өндөр уулын сумдаар 14-22 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 2 градус дулаан , Өндөр уулын сумдаар 8-11 градус хүйтэн байлаа. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 9-23 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 41-55 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-11 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 3-20 хоног ажиглагдсан. Хамгийн олон Эрдэнэбүрэн, Мянгад, Булган сумуудад 17-20 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сарын 6-9 ны өдрүүдэд нийт нутгаар цас,нойтон цас орлоо. 05 сард нийт нутгаар орсон тунадасны хэмжээ 562.7 мм. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Дарвид 73.1 мм, Чандманьд 64.3 мм, Ховд суманд 60.2 мм, Жаргалантад 53.7 мм, Манханд 51.3 мм, Дуутад 41.6 мм, Үенч сумдад 29.9 мм, Мөнххайрханд 28.1 мм, Зэрэгт 26.4 мм, Алтайд 25.8 мм ,Зэрэгт 26.4 мм, Цэцэгт 24.1 мм, Эрдэнэбүрэнд 22.5 мм, Булганд 22.2 мм, Мөстөд 19.3 мм, Дөргөнд 5.3 мм тунадас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч 5 сарын эхний 10 хоногийн сүүлээр хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Салхины их хурд Мөстөд 29 м/с, Дарвид 28 м/с, Жаргалант, Чандмань, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Цэцэг, Дуут, Ховд, Булган, Эрдэнэбүрэн, Дөргөн,19-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шороон шуургатай байсан.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн хялгана,ерхөг цухуйлтын үе шатандаа явж байна. Ургамлын дундаж өндөр 1-4 см, ургамлын ургалтын байдал байдал Жаргалант, Чандмань, Дарви, Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган сумдын нутгаар дунд бусад сумдын нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар сэрүүвтэр, Өндөр уулын сумдын нутгаар шөнөдөө агаар хөрсөндөө хасах температуртай байснаас ургамлын ургалт удаашралтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, сааль сүү бэлтгэх, мал хөнгөлөх, ямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын байдал салхи шуурга ихтэй байлаа. Бод бог мал гол горхи булаг шанднаас ундаалж байна. Сарын эхний 10 хоногийн сүүлээр нийт нутгаар ахиу хэмжээний цас,нойтон цас орж малын бэлчээрлэлт хүндэрч саатсан. Ихэнх сумдад малын зүй бусын хорогдол гарсан мэдээ ирүүлжээ.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт нутгийг хамарч 562.7 мм хур тунадас орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-20 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Мянгад,Эрдэнэбүрэн, Булган сумдад 17-20 хоног ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 12-29 м/с хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар цухуйлтын үе шатандаа явж байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж. Жаргалзаяа
2023 оны 6 дугаар сарын 2-нд