Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 20.6-24.4 градус, Өндөр уулын сумдын нутгаар 16.0-21.6 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 29-34 градус, Өндөр уулын сумдаар 23-30 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 12-17 градус, өндөр уулын сумдаар 5-10 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Зэрэг, Жаргалант, Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Дөргөн, Цэцэг, Булган Алтай,Үенч сумдад 1-9 өдөр ажиглагдсан.Хамгийн олон Зэрэгт 9, Булган суманд 8 өдөр ажиглагдсан. Булган суманд 34 градус хүрч халсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 54-60 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 3-14 градус дулаан байсан байна. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 3-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 123.9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: , Жаргалантад 21.0 мм, Дөргөнд 19.0 мм, Дуутад 18.1 мм, Мянгадад 16.5 мм, Чандманьд 10.3 мм, Ховдод 10.2 мм, Зэрэгт 6.3 мм, Мөстөд 4.6 мм, Цэцэгт 3.8 мм бусад сумдын нутгаар 0.3-3.4 ммтунадас орсон байна. Бүс нутгийн хувьд Алтайн өвөр говийн сумдад тунадас бага орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд хур тунадас орохын өмнө огцом салхины хурд ширүүсэж Мөстөд 24 м/с, Жаргалантад 19 м/с, Зэрэгт, Манхан, Мөнххайрхан, Ховд, Цэцэг сумдад 17-18 метр хүрч хүчтэй шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 6-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Эрдэнэбүрэн, Дарви, Үенч,Алтай, Мянгад сумдад 6-8 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт нийт нутгаар хур бороо орж бэлчээрийн ургамлын ургалт бага зэрэг сэргэсэн боловч ургамлын гэмтэл арилаагүй удаашралтай байна. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 3-12 см, ургамлын ургалтын байдал Цэцэг, Зэрэг, Жаргалант, Чандмань, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд сумуудын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар 5,6,7 дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, агаарт +30 градус, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хэт хаталтын байдалтай болсон.
Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 20-44%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хурааж борлуулах, усалгаа хийх, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 123.9 мм бороо орсон. Хамгийн их бороо Жаргалантад 21.0 мм бороо орсон. Алтайн өвөр говийн сумдаар хур тунадас бага орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-10 өдөр ажиглагдсан.Дуут суманд хамгийн бага 3 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Мөстөд 24 м/с, Жаргалантад 19 м/с хүрсэн.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 8 дугаар сарын 11-нд