Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.7-22.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 12.5-16.9 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-35 градус, Өндөр уулын сумдаар 24-30 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 2-9 градус дулаан, Өндөр уулын сумдаар 1 градус хүйтнээс 45 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдрийн тоо ихэнх нутгаар 1-5 өдөр ажиглагдсан. Өндөр уулын бүсийн сумдаар ажиглагдаагүй. Хамгийн олон Булган, Зэрэг сумдад 5 өдөр ажиглагдсан байна. 10 хоногийн дунд үеэс нийт нутгаар нэлээд халж аагим халуун байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-35 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 53-64 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 грудас хүйтнээс 8 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан. Зэрэг, Жаргалант, Мөст,Ховд, Алтай, Үенч, Булган, Манханд тус бүр 10 хоног ажиглагдсан. Хөрсөн дээрээ Зэрэг,Эрдэнэбүрэн сумдад 63-64 градус хүрч халсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 14.2 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 3.6 мм, Мөнххайрханд 3.1 мм, Булганд 2.1 мм, бусад нутгаар 0.0-1.3 мм тунадас орсон Дөргөн, Чандмань, Манхан, Мянгад, Мөст, Ховд суманд тунадас ороогүй байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай байлаа. Салхины их хурд Мөстөд 20 м/с, Зэрэгт 19 м/с, Ховдод 17 м/с, Цэцэгт 15 м/с шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 4-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйлт жигдэрсэн Алтайн өвөр говийн сумдаар залаалалтын үе шат эхэлсэн боловч халуун хуурай салхитай чийг багаас зарим таана, монгол сонгино мэтийн ургамалууд гэмтэх зэгдэл ажиглагдаж эхэлж байна. Ургамлын дундаж өндөр 2-8 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Зэрэг, Дарви, Жаргалант,Манхан, Алтай, Булган, Үенч, сумуудын нутгаар сайн, бусад сумуудад дунд, Мянгад суманд муу гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи чийг бага, агаарт +30 аас дээш, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал оторлох, ямаа самнах, мал ногоолуулах, мал хөнгөлөх, сааль сүү бэлтгэх,тарилга туулга хийх, зарим сумдад бод төллөх ажил үргэлжилж байна. Тус ажил явуулахад цаг агаарын байдал шуурга багатай, аагим халуун байлаа. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 30-40 %-ийн чийгтэй хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгийн 80 орчим хувьд 14.2 мм тунадас орлоо. Хамгийн их нь Мөнххайрхан суманд 3.6 мм тунадас орсон болно.
- Агаарт +30 градусыг давж халсан өдрийн тоо ихэнх сумдад 1-5 өдөр ажиглагдсан.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан. Зэрэг, Жаргалант, Мөст,Ховд, Алтай, Үенч, Булган, Манханд 10 өдөр ажиглагдсан.
- Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч зарим газраа таана, монгол сонгино эргээд гэмтэл ажиглагдаж ургамлын ургалт удаашралтай байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 6 дугаар сарын 12-нд