Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.9-23.2 градус, өндөр уулын сумдын нутгаар 13.4-18.8 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 27-34 градус, Өндөр уулын сумдаар 27-32 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 7-11 градус дулаан, өндөр уулын сумдаар 1-6 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-5 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг, Манхан, Мянгад, Дөргөн, Булганд тус бүр 5 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 23-34 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 57-63 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 грудас хүйтнээс 10 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан. Нийт сумдаар хөрсөн дээр халалт явагдаж ихэнх сумд 60 градусаас дээш гарч халж байгаа ба Зэрэг, Мянгадад 63 градус хүрч халж байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоног нутгийн 60 орчим хувьд багахан хэмжээний буюу 17.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандмань 6.3 мм, Дуутад 4.0 мм, Мөнххайрханд 2.3 мм бусад сумдын 0.0-1.1 мм тунадас орсон. Зэрэг, Эрдэнэбүрэн, Дөргөн, Ховд, Булган, Үенч, Алтай сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд секундэд Ховд суманд 22 м, Чандмань, Зэрэг, Дөргөн, Манхан, Мөст, Жаргалант, Дарви, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдын нутгаар 18-20 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 12-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна. Ургамлын дундаж өндөр 2-10 см, ургамлын ургалтын байдал Алтайн өвөр говийн болон Жаргалант,Чандмань,Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дуут сумуудын нутгаар сайн, бусад нутгаар дунд, Мянгад сум муу гэсэн үнэлгээтэй байна. 6 сар эхлээд хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж бэлээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдаж, нийт ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал оторлох,сааль сүү бэлдэх, хонь хяргах бод төллөх ажил үргэлжилж байгаа. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 16-32%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгийн 60 орчим хувьд багахан хэмжээний 17.5 мм бороо орсон.
- Агаарт 30 аас дээш халсан өдрийн тоо 1-5 өдөр, Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 10-22 м/с хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-10 см өндөр ургасан байна. Нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн , 40 орчим хувьд дунд, 10 хувь буюу Мянгад сум муу гэсэн үнэлгээтэй байна .
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 6 дугаар сарын 22-нд