Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 16.5 -21.0 градус, Өндөр уулын сумдын нутгаар 11.2-17.2 градус дулаан байсан. Агаарт хамгийн их нь нийт нутгаар өдөртөө 23-33 градус, хамгийн бага температур шөнөдөө 3 градус хүйтнээс 10 градус дулаан байв. Манхан,Зэрэг, Булган сумдад 32-33 градус хүрч халлаа. 10 хоногийн эхээр нийт нутгаар нэлээд халсан. Агаарт 30 аас дээш халсан өдрийн тоо зарим сумдад 1-3 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-29 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 44-58 градус дулаан Дарви, Булганд 58 градус, хамгийн бага температур шөнөдөө 5 градус хүйтнээс 7 градус дулаан байсан. Дуут, Мөнххайрханд 1-5 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 2-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 14.7 мм тунадас орлоо. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Алтай суманд 4.6 мм, Дарвид 2.1 мм, Чандманьд 1.9 мм, Дөргөнд 1.2 мм, Жаргалант, Мянгад, Цэцэг сумдад 1.0 мм, бусд сумдад 0.0-0.4 мм тунадас орсон. Зэрэг, Мөнххайрхан, Дуут, Ховд сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Салхины их хурд Мөнххайрханд 20 м/с, Ховд суманд 19 м/с, Мөстөд 18 м/с, Чандманьд, Цэцэг сумдад 16 м/с хүрч хүчтэй шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 10-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-9 см, Нийт нутгаар зуны дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон. Ихэнх сумдын нутгаар ургамал хаталт хагдралт болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, сүү цагаан идээ боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, зарим сумдад малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт ихэнх нутгаар 14.7 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 2-10 өдөр ажиглагдсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-9 см өндөр ургасан байна
- Нийт сумдын нутгаар ургамал хаталт хагдралт болох шатандаа явж байна.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
- 2023 оны 9 дугаар сарын 11-нд