Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-06-04 22:13:29

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 4.3-8.7  градус дулаан,  Алтайн өвөр говийн сумдын нутгаар 4.3-5.0 градус дулаан, Өндөр уулын сумдаар -0.5 градус хүйтнээс 3.5 градус дулаан байлаа.  Агаарын хамгийн их температур өдөртөө 14-25 градус дулаан, хамгийн бага температур  шөнөдөө нийт сумдын нутгаар 4-18 градус хүйтэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -18.0 градус  байлаа. Уулын сумууддаа шөнөдөө нэлээд хүйтэн байлаа.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 4-13 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 30-45 градус дулаан, хамгийн бага температур  шөнөдөө  8-20 градус хүйтэн байлаа.  Хөрсөн дээр +40.0 градус хүрч халсан хоногийн тоо 1-4 удаа байлаа. Зэрэгт 4 өдөр ажиглагдсан байна.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар нойтон цас, бороо орсон. Нийтдээ 12.4 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл Чандманьд 5.2 мм, Булганд 3.7 мм, Үенчид 1.5 мм бусад сумдад 0.0-0.9 мм цас орсон. Дөргөн, Эрдэнэбүрэн, Мөст, Мянгад, Алтай сумдын нутгаар тунадас ороогүй.    

Салхи(Wind): Энэ 10 хоногт  нийт нутгаар хүчтэй салхи шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Салхины хамгийн их хурд Зэрэг, Эрдэнэбүрэн, Дарви, Ховд, сумдад 34 м/с,  Дөргөнд 30 м/с, Мөстөд 29 м/с, Жаргалантад 25 м/с, Чандмань, Манхан, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Цэцэг сумдад 22-24 м/с хүрч хүчтэй шороон болон явган шороон  шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 12-16 м/с салхитай байсан.

Ургамал: 4 дүгээр сарын 20-ны байдлаар ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээгүй байна.Алтайн өвөр говийн сумдаар ургамлын ургалтын цухуйлтын үе шат эхэлсэн. Ургамлын өндөр нь 0-1 см байна. Бусад сумдын нутгаар ургамал цухуйгаагүй. Хүчтэй салхи шуургатай мөн хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн агаар хөрсөндөө хасах градустай хонож байгаа тул ургамал цухуйж эхлээгүй.  Ихэнх  нутгаар агаарын харьцангуй чийг бага 30 хувиас доош орсон хоногийн тоо 3-10 өдөр ажиглагдсан байна. Хуурайшилт ихтэй байна.

  ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог,бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад  цаг агаарын нөхцөл таатай бус хүчтэй салхи шуурга ихтэй байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан. Нийт нутгаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, ихэнх сумдад мал хорогдох зэрэг таагүй нөхцөл бүрдсэн. Алтай,,Булган,Үенч сумдад төлөөлөх ургамал цухуйж эхэлсэн. Их нууруудын хотгорын болон Өндөр уулын сумдад хөрсний чийг бага агаар хөрсөндөө ихэвчлэн хасах градустай хонож  байгаа учраас ургамал цухуйж эхлээгүй байна

         Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ арав хоногт ихэнх сумдын  нутгаар 12.4 мм нойтон цас орсон.
  • 10 хоногийн сүүлээр нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан. Салхины хурд зарим сумдад 34 м/с хүрсэн

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

                                        2023 оны 4 дугаар сарын 21-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-02 1970-01-01 10
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-22 1970-01-01 12
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 10
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 12
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 14
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 15
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 24
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 11
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 8
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 14
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 14
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 13
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 21
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 11
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 22
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 22
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 14
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 55
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 38
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 27