Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-09-21 00:27:29

 

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  21.6-25.8 градус, Өндөр уулын сумдын нутгаар 16.7-21.9 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-38  градус, Өндөр уулын сумдаар 27-32 градус, Зэрэгт суманд 36 градус дулаан, агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар шөнөдөө  9-15 градус, Өндөр уулын сумдаар 1-10 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр сумдад 3-8 өдөр Зэрэг, Дөргөн, Манхан, Булган сумдад 7-8 өдөр ажиглагдсан байна. Нийт нутгаар аагим халуун байлаа. Зэрэг суманд 38 градус хүрч халсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 24-36 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 57-65 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 1-15 градус дулаан харин Дуут суманд 1 градус дулаан байсан байна. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 9-11 өдөр ажиглагдсан. Зэрэг суманд хөрсөн дээрээ 65 градус хүрч халсан байна. 

Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар  46.6 мм бороо орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Цэцэгт 11.0 мм, Алтайд 7.2 мм, Дарви, Мянгадад 6.1 мм, Мөстөд  4.4 мм, Манхан 3.8 мм, Жаргалантад 2.8 мм бусад  нутгаар 0.0-1.2  мм тунадас орсон байна. Энэ 10 хоногт Мөнххайрхан сумын нутгаар тунадас ороогүй.                                                                                              Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүсэж  секундэд Зэрэгт  29, Манханд 20, Мөст, Ховд сумдын нутгаар 19 метр,  Жаргалант, Дарви, Мөнххайрхан, Дөргөн, Чандмань, Дөргөн, Мөнххайрхан, Цэцэг сумдаар 15-16 метр хүрч шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 8-14  метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Алтай, Мянгад сумдад салхи шуурга багатай  6-8 м/с салхитай байв.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 3-12 см ,ургамлын ургалтын байдал нийт нутгийн 60 орчим хувь нь сайн 40 хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Жаргалант, Чандмань, Зэрэг, Дарви, Манхан, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг сумдын нутгаар зуншлага хэвийн, бусад сумдын нутгаар зуншлаг дунд зэрэг болж  байна. Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр 50 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд орж удааширсан, ургамал үзүүрээсээ шарлаж хатах,таана хөмүүл мэтийн ургамал хатаж унах  зэрэг гэмтэл ажиглагдаж байна. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-43 %-ийн чийгтэй байгаа нь хуурайшил ихтэйг харуулж байна.

Зуншлагын байдал(Plant):  Энэ сарын сүүлийн 10  хоногт ихэнх нутгаар ихэвчлэн  нутгаар аадар тунадас  орсон боловч  бэлчээрийн ургамлын ургалт эргэж сэргэхгүй байна.

Сарын 31-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдлыг авч үзвэл  60 гаруй хувь нь хэвийн, 40 орчим хувь нь дунд зэргийн зуншлагатай байна. Бүс нутгийн хувьд  Алтайн өвөр говиор зуншлагын байдал тааруу гандуу,  Их нууруудын хотгор,  Өндөр уулын болон Алтайн салбар уулсын нутгаар зуншлагын байдал хэвийн байна. Нийт нутгаар 07 сарын сүүлийн  10 буюу 31 ны  байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-12 см, ургамлын ургацын байдал 0.0-2.9 ц/га байна. Нийт нутгаар  халалт ихтэй, 6,7 дугаар сард  хур тунадас бага орсон, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталтын байдалтай болсон.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-43 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад хонь хяргах ажил 20-25-аар дуусаж, сүү цагаан идээ бэлтгэж боловсруулах, мал оторлох ажил голлон явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний эрт ургацын бүх төрлийн ногоог хурааж борлуулах, талбайд усалгаа хийх, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж  байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал  тааламжтай байлаа.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ 10 хоногт нийт нутгаар  46.6  мм бороо орсон. Хамгийн их нь Цэцэг суманд 11.0 мм тунадас орсон.                                         
  • Хөрсний гадрага дээр 57-65 градус хүрч халсан,  +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад  9-11 өдөр ажиглагдсан.
  •  Аадар хур тунадас орохын өмнө салхины хурд түр зуур ширүүсэж секундэд, Зэрэгт 29 метр, Манханд 20  метр хүрч шуурсан.

 

 

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч  Ж.Жаргалзаяа

 2023  оны 8 дугаар сарын 01-нд

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-21 1970-01-01 11
2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-09-12 1970-01-01 16
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-11 1970-01-01 14
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 12
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 9
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-21 1970-01-01 19
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 20
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 12
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 35
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 29
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 17
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 15
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 32
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 21
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01 23
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-02 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-22 1970-01-01 27
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 26
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 27
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 35
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 45
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 27
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 22
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 30
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 31
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 26
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 35
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 22
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 36
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 38
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 24
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 83
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 89
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 37