Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-03-23 17:23:04

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3.0-5.5 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 1 градус дулаанаас 3  градус хүйтэн байлаа.  Агаарын хамгийн их температур өдөртөө 6-20 градус дулаан, хамгийн бага температур  шөнөдөө нийт сумдын нутгаар 13-21 градус  хүйтэн байсан бол хамгийн хүйтэн Манхан, Дуут сумдад -21.0 градус  байлаа. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж  хүйтэрсэн хоногийн тоо  ажиглагдаагүй  хүйтний эрч суларсан.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 9 градус дулаанаас 4 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 4-31 градус дулаан, хамгийн бага температур  шөнөдөө  11-26 градус хүрч хүйтэрсэн.  Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо  ажиглагдаагүй. Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүлтэй тул хөрсөн дээрээ хамгийн бага температуртай байна.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар  цас орсон. Ихэнх нь Алтайн өвөр говийн сумдаар цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл Булганд 3.5 мм, Дарвид 3.1 мм, Алтайд 1.0, Үенчид 1.5 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.    

Салхи(Wind): Энэ 10 хоногийн сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч цаг агарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Жаргалантад 29 м/с, Ховд, Дуут суманд 28 м/с, Зэрэгт 26 м/с, Мөстөд 25 м/с, Эрдэнэбүрэн, Дарви, Дөргөн, Манхан, Мянгад, Чандмань, Мөнххайрхан, Цэцэгт 20-22 м/с хүрч хүчтэй цасан болон шороон  шуурга шуурсан ба  Булган, Алтай,Үенч сумдын нутгаар 5-15  м/с  зөөлөн салхитай байлаа.  

Цас(Snow): 3 дүгээр сарын 10-ны байдлаар ихэнх сумдын нутгаар цасгүй байна. Алтайн өвөр говийн сумдаар цастай. Булганд 8 см, Алтайд 16 см, Үенчид 14 см зузаан, 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.22-0.26 г/см3 байна. Дарвид 3 см, 10 баллын цастай бусад сумын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.  Алтайн салбар уулсаар тарлантсан цастай.

  ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Ихэнх  сумдад бог мал төллөж эхэлсэн байна. Муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх төл мал хүлээн авах, хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Мөн 10 хоногийн сүүлээр нийт нутгаар хүчтэй салхи шуургатай, Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орж малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн зудын байдалтай байна. Малын бэлчээрлэлт хүндэрч өвс тэжээлийн нөөц хомсдож  МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байна.

  Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ арав хоногт ихэнх сумдын  нутгаар цас ороогүй. Булган,Үенч, Алтай, Дарви, Жаргалант  суманд 0.0-3.5 мм тунадас орсон.
  • Энэ 10 хоногийн сүүлийн өдрүдэд нийт нутгаар хүчтэй шороон шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд  Жаргалант,Ховд, Дуут сумдад 28-29 м/с хүсэн.
  • 10 хоногийн эхээр нийт нутгаар дулаарч цас хайлсан.  
  •  
  •         Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа 
  •                                2023 оны 3 дугаар сарын 13

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 6
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 5
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 10
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 7
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 7
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 14
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 9
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 9
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 18
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 20
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 21