Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 2.3 градус хүйтнээс 1.2 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 2.1-2.8 градус дулаан, Өндөр уулын сумдаар 2.0-6.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 7-17 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 13-25 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -25 градус байлаа. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй. Нийт нутгаар дулаарсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 2-9 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 28-40 градус дулаан, Дарвид хөрсөн дээрээ 40 градус хүрсэн. Хамгийн бага температур шөнөдөө 12-28 градус хүйтэн, хамгийн хүйтэн Дуут суманд 28 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар цас, нойтон цас орсон. Чандманьд 1.9 мм, Дарви суманд 0.5 мм, Дуут, Манхан сумдад 0.2 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд секундэд Дөргөн суманд 24 м/с, Мөстөд 22 м/с, Зэрэг, Дарви, Ховд, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Мөнххайрхан, Цэцэг сумдад 17-20 м/с, Булган, Жаргалант, Чандмань 15-16 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа. Бусад сумдын нутгаар 10-12 м/с зөөлөн шороон шуурга шуурсан байна. Ууларахаг нутгаараа хүчтэй шуурлаа. Агаарын харьцангуй чийг 30 аас доош орсон өдрийн тоо ихэнх сумдаар 10 хоног ажиглагджээ. Чийг бага хуурайшилт ихтэй байна.
Цас(Snow): 3 дугаар сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр нийт нутгаар цасгүй байлаа. Алтайн салбар уулсаар тарлантсан бага зэргийн цастай.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог,бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын нөхцөл таатай бус хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. Уулын сумуудаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, зарим сумдад мал хорогдох зэрэг таагүй нөхцөл бүрдсэн. Ихэнх сумдад малын хорогдол гарсан. Нийт нутгаар өмнөх хоногуудаас харьцангуй дулаарсан. 10 хоногийн дунд үеэр Их нууруудын хотгорын болон уулын сумуудаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурснаар зарим суманд малын бэлчээрлэлтэнд хүндрэл гарч 3,4 хоног саатсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 2.8 мм цас орсон.
- Салхины их хурд 12-24 м/с хүрсэн. Дөргөн суманд 24 м/с хүрсэн.
- Ихэнх сумдад малын хорогдол гарсан мэдээ ирүүлсэн байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 4 дүгээр сарын 03