Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-09-27 09:36:41

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  9.6-14.5 градус, Өндөр уулын сумдын нутгаар 6.0-10.6 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 21-23 градус, Өндөр уулын сумдаар 14-21 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  3-5 градус дулаан, Өндөр уулын сумдаар 2 градус хүйтнээс 1 градус  дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар ажиглагдаагүй.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 13-24 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 41-55 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 7 грудас хүйтнээс 4 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 2-10 өдөр ажиглагдсан. Хамгийн их нь Манхан,Мянгад, Булган сумдад 9-10 өдөр ажиглагдсан. 

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар цас,нойтон цас,бороо орлоо. Тунадасны хэмжээ 157.0 мм. Тунадас орсон сумдыг авч үзвэл:Дарви 51.2 мм, Чандманьд 27.6 мм,  Жаргалантад  13.0 мм, Дуутад 10.4 мм, Цэцэгт 9.6 мм, Мөнххайрханд 8.4 мм, Зэрэгт 7.1 мм,Булганд 7.0 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.3-3.2 мм тунадас орсон.Тунадас ороогүй сум байхгүй.                                            

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа.  Салхины их хурд Булганд 22 м/с ,Ховд суманд 20 м/с, Зэрэг, Мөстөд 19 м/с, Чандмань, Манхан,   Мөнххайрхан, 17-18 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан ба  бусад  сумдын нутгаар секундэд 8-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн, монгол сонгино залаалалтын үе шатандаа явж байна. Ургамлын дундаж өндөр 1-4 см, ургамлын ургалтын байдал Жаргалант, Чандмань, Дарви, Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар шөнөдөө сэрүүвтэр, уулархаг нутгаар агаар хөрсөндөө хасах температуртай хонож байгаагаас ургамлын ургалт удаашралтай байлаа.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, сүү сааль бэлдэх, хямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байна. Зарим газраа малд нэмэлт тэжээл өгч байна. Нийт нутгаар ургамлын ургалт дунд зэрэг зарим газраа муу байна. Цас нойтон цас,хүйтэн борооны улмаас бэлчээр хүндэрч ихэнх сумдад малын хорогдол гарсан байна. Цэцэг,Зэрэг,Чандмань, Манхан, Ховд, Дарви, Дуут, Мянгад, Дөргөн сумдад малын хорогдол гарсан.     

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ 10 хоногт нийт нутгийг хамарч 157.0 мм хур тунадас орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-11 өдөр ажиглагдсан.
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 14-22 метр хүрч шуурсан. Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байлаа.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч ургамлын ургалт удаашралтай байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

 2023 оны 6 дугаар сарын 2-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-21 1970-01-01 11
2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-09-12 1970-01-01 16
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-11 1970-01-01 14
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 12
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 9
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-21 1970-01-01 19
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 20
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 21
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 12
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 35
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 29
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 17
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 14
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 32
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 21
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01 23
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-22 1970-01-01 27
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 26
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 27
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 35
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 45
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 27
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 22
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 30
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 31
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 26
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 35
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 22
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 36
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 38
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 24
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 83
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 89
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 37