Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 19.8 -24.0 градус, Өндөр уулын сумдын нутгаар 13.2-19.1 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 30-35 градус Зэрэг суманд 35 хүрсэн, Өндөр уулын сумдаар 24-30 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 8-13 градус дулаан, Өндөр уулын сумдаар 1-8 дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан хоногийн тоо ихэнх нутгаар 1-5 хоног ажиглагдсан. Хамгийн олон Зэрэг суманд 5, Эрдэнэбүрэн, Дөргөн, Булган, Манхан сумдад тус бүр 4 хоног ажиглагдсан. Нийт нутгаар нэлээд халсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур нийт нутгаар 16-31 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 44-61 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 1 градус хүйтнээс 13 градус дулаан байсан байна. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 4-10 өдөр ажиглагдсан. Дуут суманд хамгийн бага 4 өдөр бусад сумдад тус бүр 10-11 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 70 орчимд 32.2 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дуутад 21.0 мм, Ховдод 4.0 мм, Чандмань, Дарви,Мөст сумдад 1.5-1.8мм, Үенчид 0.9 мм бусад сумдын нутгаар 0.0-0.5 тунадас орсон байна. Зэрэг, Мянгад, Дөргөн, Цэцэг, Булган сумдад бороо ороогүй байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуургатай байлаа. Салхины их хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүссэн. Салхины хурдыг авч үзвэл Мөстөд 21 м/с, Цэцэг, Зэрэг, Манхан 20 м/с, Ховд, Мөнххайрханд , Чандмань сумдад 16 м/с хүрч шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 6-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Үенч,Алтай, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад 5-6 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт нийт нутгаар хур бороо орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт сэргээгүй хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-12 см, ургамлын ургалтын байдал Зэрэг, Мянгад, Цэцэг, Ховд сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Алтайн өвөр говийн сумдын нутгаар ургамлын ургалт муу гандуу зуншлагын байдал тааруу байна. Сумдын нутгаар ургамлын ургац нь 0.0-2.0 ц/га-тай байна. Нийт нутгаар зуны саруудад хур тунадас бага орсон, хөрсний чийг бага, хөрсөн дээрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хадлан хадах, сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 32.2 мм бороо орсон. Хамгийн их бороо Дуутад 21.0 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 4-11 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Мөст, Цэцэг, Манхан, Зэрэгт 20-21 м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал ургалтын болон зуншлагын байдал нийт нутгийн 20 хувьд нь сайн, бусад сумдад дунд гэсэн үнэлгээтэй, зарим сумдад ургамал хаталт хагдралт болсон.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 9 дугаар сарын1-нд