Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ


Хаврын улирлын сарын агаарын температурын дундаж нь Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 2.8-6.0 градус, Өндөр уулын сумдаар 1.4 градус хүйтнээс 2.3 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулвал ихэнх сумдын нутгаар 03 сард 3-6 градусаар олон жилийн дунджаас дулаан, 4,5 сард олон жилийн дунджаас 2-4 градус хүйтэн байсан. 4 сарын дунд 10 хоногоос нийт нутгаар дулаарсан. Мал төллөх үеэр нийт нутгаар салхи шуурга ихтэй цаг агаар тогтворгүй байлаа. 5 сарын 1-р 10 хоногийн дунд үеэр цас, нойтон цас 4-5 хоног үргэлжлэн орж нийт нутгаар нэлээд хүйтэн хавсрагатай байлаа. Өндөр уулын бүсийн сумдын нутгаар 5 дугаар сарын сүүлийн арав хоног хүртэл хүйтэн сэрүүн хэвээр байсан.
Хөрсний гадаргын дундаж температураас харахад 04 дугаар сарын 10-аас хойш дулаарч эхэлсэн, хамгийн их нь 41-54 градус хүрч халсан. Ихэвчлэн Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумуудаар хамгийн их халалт ажиглагдсан. Хөрсөн дээр +40 гадусаас давж халсан өдрийн тоог 4 дүгээр сарын 2-р 10 хоногоос нийт нутгаар ажиглагдаж эхэлсэн. Үүнээс хамгийн олон өдөр 04, 05 сард Мянгадад-27,Эрдэнэбүрэнд 25, Булганд 23, Алтай, Үенч, Манхан 20-22 бусад сумдын нутгаар 4-18 өдөр тус тус ажиглагдсан.
Хур тунадасны хувьд энэ хаврын байдлаар нийт нутгаар 03 сард 22.8 мм 04 сард 48.3 мм, 05 сард 562.7 мм хур тунадас орсон. 05 сарын эхний 10 хоногт нийт нутгийг хамарч орсон тунадас нь уулархаг нутгаараа ахиу хэмжээний цас, нойтон цас нам дор гэзраа бороо болон орсон. 05 сарын эхний 10 хоногийн тунадасны хэмжээ 383.3 мм байлаа. Хаврын саруудын орсон тунадасыг авч үзвэл Чандманьд 82.2 мм, Дарвид 81.7 мм, Ховд суманд 63.9 мм, Жаргалантад 60.5 мм, Манханд 53.1 мм, Дуутад 44.7 мм, Мөнххайрханд 38.8 мм, Үенчид 34.8 мм бусад сумдын нутгаар 14.7-30.2 тунадас оржээ. Хамгийн бага нь Дөргөн суманд 5.3 мм тунадас орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулвал нийт нутгаар 03 сард олон жилийн дундажаас бага, 04 сард олон жилийн дундажийн орчим, 05 сард олон жилийн дундажаас 3 дахин ахиу хур тунадас орсон.
Өнгөрсөн өвөл Их нууруудын хотгорын сумдын нутгаар цасан бүрхүүл бараг тогоогүй, бага зэргийн тарлан цастай байсан ба цасан бүрхүүлтэй газрын цас 2 дугаар сарын дундаас хайлсан. Харин Алтайн өвөр говийн сумдаар цас ихтэй өвөлжилт хүндхэн болсон. 3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 10 гаруй хувьд буюу Үенч, Алтай сумдын нутгаар цастай байсан. 03 сарын сарын эхний 10 хоногоос цас бүрэн хайлж дууссан.
Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурсан, цас орж хүйтэрч малын бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж зарим сумдад мал бэлчээрт гаралгүй 3-5 хоног саатсан тохиолдол гарсан. Энэ нь мал төллөх, төл малын маллагаа, эх мал жилбэ муутай төрөх, төл малын болон малын хорогдол гарах нөхцөл бүрдсэн. Салхины хурд секундэнд Зэрэг, Эрдэнэбүрэн, Ховд, Дарви сумдад 34, Дөргөнд 30, Жаргалант, Мөстөд 29, Дуутад 28 бусад сумдын нутгаар 22-24 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан ба Алтай,Үенч сумдад 14 хүрч явган шороон шуургатай байлаа. Хаврын саруудад салхины хурд 10 м/с-ээс дээш гарч шуурсан хоногийн тоог гаргахад Мөнххайрхан-85, Ховд суманд 65, Манханд 63, Зэрэгт 59, Жаргалант, Чандмань, Мөст, Цэцэг, Булган сумдад 44-54, бусад сумдын нутгаар 15-41 өдөр шуургатай байжээ. 10 м/с ээс дээших шуургатай өдрийн тоог харахад Өндөр уулын бүсийн сумдын нутгаар хаврын сарууддаа ихэнхдээ салхи шуурга ихтэй хүйтэн хавсрагтай таагүй байсан нь харагдаж байна.
Бэлчээрийн ургамал 4 дугээр сарын эхээр Алтай өвөр говийн сумдаар, Их нууруудын хотгорын сумдаар 5 сарын эхээр, Өндөр уулын бүсийн зарим сумдын нутгаар ургамал оройтож цухуйсан, 05 сарын II 10 хоногийн байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт жигдэрсэн . 05 сарын 31 ны байдлаар нийт нутгаар ургамлын дундаж өндөр 1-4 см ургамлын ургалтын байдал нийт нутгийн 50 орчим хувь буюу Жаргалант, Чандмань, Дарви, Манхан, Мөст, Булган, Үенч, Алтай сумын нутгаар цас ихтэй байснаас ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар буюу 50 гаруй хувьд муу үнэлгээтэй байна.
Зураг УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-ээс гаргасан зураглал оруулав.
05 сард нийт нутгийг хамарч ахиу хэмжээний цас, нойтон цас, хүйтэн бороо орсны улмаас бэлчээр хүндэрч ихэнх сумдад малын хорогдол гарсан байна. Нийт сумдын нутгаар хур тунадас орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт муу, мал ногоонд цадах боломжоор тааруухан байна.
Өнгөрөгч хаврын эхэн сардаа нийт нутгаар цас бага 03 сардаа дулаахан байсан боловч мал ид төллөх үеэр хүчтэй шороон шуурга шуурч хүйтэн хавсаргатай байсан нь нялх төл болон тарга тэвээргээ алдаж муудсан малд тааламжгүй нөлөөлж малын хорогдол гарах нөхцөл бүрдсэн. Мөн 05 сард нийт нутгаар цас орж хүйтэрсний улмаас малын бэлчээрлэлт хүндэрч Өндөр уулын сумуудуд мал бэлчээрт гаралгүй 3-5 хоног саатсан. Нийт сумдын малын тарга хүч муу, малын зүй бусын хорогдол ихтэй байлаа. Малын усан хангамж дунд зэрэг цасан бүрхүүлтэй үед цасны усаар, худаг болон гол горхи булаг шандны усаар ундаалж байлаа .
Тойм бичсэн: ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа