Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.7-22.4 градус, өндөр уулын сумдын нутгаар 13.2-18.2 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-32 градус, өндөр уулын сумдаар 22-29 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 8-12 градус дулаан, Өндөр уулын сумдаар 2 градус хүйтнээс 6 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 2-4 өдөр ажиглагдсан. Зэрэгт 4 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 22-33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 54-62 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 5 градус хүйтнээс 11 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан. Манхан, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Үенч, Булганд тус бүр 10 хоног ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 80 орчим хувьд нь 86.7 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мянгадад 24.0 мм,Чандманьд 18.8 мм, Дарвид 8.7 мм, Дуутад 6.4 мм, Жаргалантад 5.5 мм, Эрдэнэбүрэнд 5.3 мм, Дөргөнд 4.0 мм, Мөнххайрхан суманд 5.2 мм, Цэцэгт 3.0 мм, Манханд 2.4 мм, Ховд суманд 1.9 мм, Зэрэг,Мөст сумдад 0.7-0.8 мм тунадас орсон Алтайн өвөр говийн сумдад тунадас ороогүй. Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай байлаа. Түр зуурын борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан. Салхины их хурд Цэцэгт 20 м/с, Манханд 19 м/с, Зэрэг, Жаргалант, Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд, Булган сумдад 15-17 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 6-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар: Ургамлын дундаж өндөр 3-12 см ,ургамлын ургалтын байдал нийт нутгийн 60 орчим хувьд нь сайн 40 орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Жаргалант, Чандмань, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дуут,Ховд, Булган, Үенч, Алтай сумдад сайн, бусад сумдад дунд гэсэн үнэлгээтэй байна. Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, төлөөлөх болон нийт ургамлын ургалт удаашралтай үзүүрээсээ шарлаж хатах зэрэг гэмтэлтэй байна. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-40 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сааль сүү бэлтгэх, мал оторлох, хонь хяргах, мал хөнгөлөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 86.7 мм тунадас орлоо.хамгийн их нь Мянгадад 24.0мм, Чандманьд 18.8 мм бороо орсон. Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 12-20 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 3-12 см өндөр ургасан байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 7 дугаар сарын 11-нд