Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-09-23 08:33:52

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  20.1-24.3 градус, Өндөр уулын бүсийн сумдын нутгаар 15.2-20.3 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 34-38 градус, Өндөр уулын сумдаар 27-33 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  8-12 градус дулаан , Өндөр уулын сумдаар 2 градус хүйтнээс 6  грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-20 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэгт 20, Дөргөнд 17, Манханд 16, Булганд15, Эрдэнэбүрэнд 14 өдөр ажиглагдсан. Нийт нутгаар халалт ихтэй байсан. Зэрэг суманд 38 градус хүрч халсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 23-34 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 56-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  5 градус хүйтнээс 11  градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 24-31  өдөр ажиглагдсан. Зэрэг суманд 65 градус хүрсэн. Хамгийн олон өдөр Эрдэнэбүрэн, Дөргөн, Манхан, Булган, Алтай, Үенчид  31 өдөр ажиглагдсан. 

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  346.3  мм тунадас орсон. Ихэвчлэн аадар хур тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 60.4, Жаргалант 51.6 мм, Дуутад 40.9 мм, Мянгадад 36.8 мм, Чандманьд 25.4 мм, Мөнххайрханд 21.9 мм, Цэцэгт 20.6 мм, Мөстөд 18.2 мм бусад нутгаар 0.2-14.3 мм тунадас орсон. Хамгийн их нь Дарвид  60.4  мм, хамгийн бага нь Булганд 0.2  мм тунадас орсон. Алтайн өвөр говийн сумдаар хур тунадас бага орсон нь түүвэр судалгаанаас харагдаж байна.

Салхи(Wind): Энэ сард салхины их  хурд  Зэрэгт 29 м/с, Жаргалант, Мөст, Ховд,Цэцэг, Манхан сумдад 19-20 м/с, Чандмань, Дарви, Мөнххайрхан, Булган сумдад 16 м/с хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдад  секундэд 8-14  метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Аадар тунадасны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байлаа.

Ургамал(Plant): Ихэнх  сумдын нутгаар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага,хур тунадас бага орсноос бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамал хатаж унаж алга болох, үет ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах гэмтэл ажиглагдсан байна. Ургамлын дундаж өндөр 3-12 см  байна. Ургамлын ургалтын байдал Жаргалант,Чандмань, Зэрэг, Дарви, Дуут,Мянгад, Мөнххайрхан, Цэцэг сумдаар сайн, Эрдэнэбүрэн, Дөргөн,  Манхан, Мөст, Булган,Үенч сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Сумдын нутгаар ургац нь 0.0-2.9 ц/га-тай

Зуншлагын байдал(Plant):  Энэ сарын эхний 10  хоногт ихэнх  нутгаар аадар тунадас  орсон боловч  бэлчээрийн ургамлын ургалт эргэж сэргэхгүй байна.

Сарын 31-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдлыг авч үзвэл  60 гаруй хувь нь хэвийн сайн, 40 орчим хувь нь дунд зэргийн зуншлагатай байна. Бүс нутгийн хувьд  Алтайн өвөр говиор зуншлагын байдал тааруу гандуу,  Их нууруудын хотгор,  Өндөр уулын болон Алтайн салбар уулсын нутгаар зуншлагын байдал хэвийн байна. Нийт нутгаар 07 сарын сүүлийн  10 буюу 31 ны  байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-12 см, ургамлын ургацын байдал 0.0-2.9 ц/га байна. Нийт нутгаар агаар хөрсөндөө халалт ихтэй, зуны саруудад  хур тунадас бага орсон, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй бэлчээрийн ихэнх  ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэлтэй байна.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-43 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт  сумдад хонь хяргах ажил 20-25-аар дуусаж, сүү цагаан идээ бэлтгэж боловсруулах, мал оторлох ажил голлон явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах, талбайд усалгаа хийх, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж  байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал  тааламжтай байлаа.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-29 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамлын өндөр 3-12 см  байна
  • Нийт сумдын нутгаар 346.3  мм тунадас орсон.  
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 24-31 өдөр ажиглагдсан
  • Агаарт 30-аас дээш гарч халсан өдөр нийт сумдад 1-20 өдөр ажиглагдсан

 

 

                     Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

 2023 оны 8 дугаар сарын 1-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-21 1970-01-01 11
2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-09-12 1970-01-01 15
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-11 1970-01-01 14
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 12
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 9
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-21 1970-01-01 19
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 20
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 21
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 35
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 29
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 16
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 13
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 32
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 21
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01 22
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-02 1970-01-01 32
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-22 1970-01-01 27
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 26
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 27
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 35
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 45
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 27
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 22
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 30
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 31
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 26
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 35
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 22
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 36
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 38
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 24
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 83
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм 2023-01-18 1970-01-01 89
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 37