Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.7-22.7 градус, Өндөр уулын сумдын нутгаар 13.1-18.0 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 32-37 градус, Өндөр уулын сумдаар 27-32 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 2-9 градус дулаан , Өндөр уулын сумдаар -1 градус хүйтнээс +4 грудас дулаан байжээ. Нийт нутгаар агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-14 өдөр ажиглагдсан.
Хамгийн олон Зэрэгт 14 өдөр ажиглагдсан байна. Сарын эхний өдрүүдэд аагим халуун өдрүүд үргэлжилсэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-34 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 57-64 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 грудас хүйтнээс 7 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 24-30 өдөр ажиглагдсан. Зэрэг, Эрдэнэбүрэн, Мянгад сумдад хөрсөн дээрээ 63-64 градус хүрч халсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгийн 80 орчимд 33.7 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандманьд 6.3 мм, Дуутад 6.2 мм, Мөнххайрханд 5.8 мм, Дарвид 4.6 мм, Булганд 2.7 мм, Цэцэгт 1.9 мм, Жаргалантад 1.5 мм, Үенч суманд 1.3 Зэрэг, Мөстөд 1.2 мм, Манхан 0.9 мм, Эрдэнэбүрэнд 0.1 мм, Мянгад, Алтайд 0.0 мм тунадас орсон. Дөргөн, Ховд сумдад сарын турш хур тунадас ороогүй байна. Ихэвчлэн түр зуурын аадар хур тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ сард нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.Салхины их хурд Ховд суманд 22 м/с, Зэрэгт , Чандманьд Цэцэгт Жаргалант, Мөнххайрхан , Мөст, Дарви, сумдад 20-21 м/с, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Булган сумдад 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, хөрсөн дээрээ +40 хэмээс дээш олон өдөр үргэлжилснээс, хур тунадас бага орсноос бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамал шарлах хатах, үет ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах хатах зэрэг гэмтэл ажиглагдсан байна. Ургамлын дундаж өндөр 2-11 см болсон. Өндөр уулын сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн сайн, Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумуудын нутгаар дунд гэсэн үнлгээтэй байна. Зуншлагын байдал нутгийн 60 хувьд нь хэвийн сайн 40 хувьд нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Нийт сумдын нутгаар ургац нь 0.0-1.4 ц/га-тай байна. Агаарын харцангуй чийгийн дундаж 18-40 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, мал ногоолуулах,хөнгөлөх, сааль сүү бэлтгэх, хонь хяргах ажил үргэлжилж байгаа. Тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
Салхины их хурд нийт нутгаар секундэд 12-22 метр хүрч шуурсан. Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-11 см өндөр ургасан байна. Нийт сумдын нутгаар 33.7 мм тунадас орсон. Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 24-30 өдөр ажиглагдсан. Зэрэг, Эрдэнэбүрэн, Мянгад сумдад хөрсөн дээрээ 63-64 градус хүрч халсан. Агаарт 30-аас дээш гарч халсан өдөр нийт сумдад 1-14 өдөр ажиглагдсан. Энэ сард хур тунадас багатай, сарын эхний 10 хоногт аагим халуун өдрүүд үргэлжилсэн. Сарын сүүлээр эргээд сэрүүссэн байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 7 дугаар сарын 03-нд