Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын сумуудаар агаарын дундаж 2.5-6.9 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 5.9-7.1 градус, хүйтэн , Өндөр уулын сумдын нутгаар 6.8 -9.1 градус хүйтэн. Агаарт хамгийн их нийт нутгаар өдөртөө 0-15 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 26-40 градус хүйтэн байв. Агаарт -30 градусаас доош орсон өдөр сүүлийн 10 хоногт нийт нутгаар 1-4 өдөр ажиглагдсан.Сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар агаар хөрсөндөө эрс хүйтэрсэн. Хамгийн хүйтэн Булган суманд агаартаа -40 хэм хүрч -30 аас доош орсон хоногийн тоо 4 удаа ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1-9 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 16-28 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 27-46 градус хүйтэн байсан. Хамгийн хүйтэн Булган суманд -46 хэм хүйтэрсэн ба хөрсөн дээрээ -40 давж хүйтэрсэн хоногийн тоо 3удаа ажиглагдсан байна. Сарын сүүлийн 10 хоногт эрс хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 55.6 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Булганд 21.5 мм, Алтай 18.4 мм, Үенч суманд 14.3 мм,Чандмань 0..мм, Жаргалант, Дуут сумуудад 0.3 мм, Манханд 0.2 мм, цас орсон бол бусад сумдын утгаар цас ороогүй болно.
Салхи(Wind): Өнгөрөгч сард сүүлийн 10 хоногт хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. Салхины их хурд Зэрэгт 27 м/с, Ховд суманд 25 м/с, Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Мөст, Дуут сумдад 20-24 м/с,Жаргалант, Мянгад,Булган,Манханд 16-19 м/с, хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 4-1 м/с салхитай байжээ.
Цас(Snow): 11 дугаар сарын 30-ны цасны хээрийн хэмжилтээр Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүл тогтсон. Булганд 10 баллын цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 16 см, цасны нягт 0.14 г/см3, Үенч Алтай сумуудын төвд 10 баллын 18 см зузаан цастай цасны нягт 0.12 г/см3, Чандманьд 6 баллын 0 см зузаан цастай байна. Бусад суманд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна. Алтайн салбар уулсаар цастай.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна. Алтайн өвөр говийн сумдаар цас ахиу орж малын бэлчээрлэлтэнд хүндрэл үүснээс малчид цас багтай нам дор газарлуу нүүдэл хийх, цас орж огцом хүйтэрснээс мал осгох, өвс тэжээлийн хомсдолд орж малын хорогдол гарсан байна. Булган суманд 400 толгой мал, малын идэш тэжээл муугаас Дөргөн суманд 280 толгой мал хорогдсон тухай мэдээ ирүүлсэн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Булган,Алтай,Үенч сумдын нутгаар 21-25 өдрүүдэд ахиу хэмжээний цас орж агаар хөрсөндөө эрс хүйтэрсэн. Цасан бүрхүүл тогтсон.
- Энэ 10 хоногийн дундуур нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины хурд Зэрэг суманд 27 м/с хүрсэн.
- Нийт сумдын МАА-н үйлдвэрлэлд малд нэмэлт тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх,зарим сумдад мал оторлох болон бусад ажил үргэлжилэн явагдаж байна. Сарын сүүлийн 10 хоногоос нийт нутгаар эрс хүйтэрсэн.
- Цас ихтэй Алтайн өвөр говийн сумдаар өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
- Цас ихтэй Алтайн өвөр говийн сумдаар малын хорогдол гарч эхэлсэн байна.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
- 2022 оны 12 дугаар сарын 1-нд