Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 15.1-20.7 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 5.6-8.1 градус, Өндөр уулын сумдаар 10.5 -21.6 градус хүйтэн байсан. Цэцэг сумын нутгаар агаарын дундаж 21.6 градус хүрч хүйтэрлээ. Агаарт хамгийн дулаан өдөртөө 3 градус дулаанаас 8 градус хүйтэн байлаа. Өдөртөө харьцангуй дулаарсан байна. Агаарын хамгийн хүйтэн шөнөдөө нийт сумдын нутгаар 13-34 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Цэцэг, Мянгад,
Манхан сумдад 32-34 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо 1-4 хоног ажиглагдсан байна .Цэцэг суманд 4 хоног ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 6-18 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө 27-35 градус хүрч хүйтэн хоносон. Манхан, Зэрэг, Жаргалант, Цэцэг суманд 33-35 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй болно. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 5-17 градус дулаан байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл Жаргалантад 6.3 мм, Ховдод 2.7 мм, Манханд 1.9 мм, Дарвид 1.3 мм, Чандмань, Зэрэг, Мөнххайрхан, Дуут сумдад 0.4-1.1 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт зарим сумдын нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд секундэнд Мөстөд 20 м/с, Мөнххайрханд 18 м/с, Цэцэгт 16 м/с, Чандманьд 13 м/с, Дөргөн, Манхан, Мянгад, Ховдод 10-12 м/с хүрч зөөлөн цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 2-8 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дүгээр сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Жаргалант суманд 10, Зэрэгт 7 см, Манхан, Ховд сумдад 6 см, Чандмань, Дарви суманд 4 см, Үенч , Алтай, Цэцэг, Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад , Мөнххайрхан, Дуут сумдын нутгаар 0-2 см, 8-10 баллын цасан бүрхүүлтэй. Цасны дундаж нягтын хувьд: Жаргалант, Зэрэг,Чандмань, Манхан, Дарви сумдын цасны нягт 0.10-0.13 гр/см3 нягттай байна. Нийт сумдын уулаараа 5-8 см, шуурч хунгарласан гуу, жалга газраа 15-20 см, нам доор газраа 1-5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Мөст,Булган сумдын төвд цасгүй. Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Зэрэг, Манхан, Дарви, Мянгад сумдад бог мал төллөж эхэлсэн. Нийт сумдад тарга тэвээрэг муутай малд, өвс, нэмэгдэл тэжээл өгөх, өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал жиндүү хүйтэн, зарим газраар салхи шуургатай байлаа. Гол, нуурын хөндийгөөр шөндөө 32-34 градусаас давж хүйтэн хонож байгаа тул малын өтөг бууц хөлдөх, хээлтэй мал хэвтрээсээ жиндэж хээл хаях нөхцөл бүрдэж болзошгүй тул малчид малын хэвтэр бууцыг хатаах, хуурай бууцаар сэлгэх арга хэмжээг авахыг зөвлөж байна. Энэ 10 хоногт өдөртөө бага зэрэг дулаарч байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар цас орсон. Мөст, Булган сумын төвд цасгүй байна.
- Энэ 10 хоногт зарим сумдын нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Мөст суманд 20 м/с хүрсэн.
- Ихэнх нутгаар цасан 0-10 см зузаан цасан бүрхүүлтэй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 3 дүгээр сарын 21-нд