Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 11.7-16.4 градус, өндөр уулын сумдын нутгаар 7.9-12.2 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-29 градус, өндөр уулын сумдаар 21-24 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 1-3 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 4-7 градус хүйтэн байжээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 14-22 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 45-58 градус хүрч дулаарсан бол хамгийн бага температур шөнөдөө 2-6 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 5-10 өдөр Жаргалант, Манхан суманд 10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 40 орчим хувийг хамарч 4.4 мм хур тунадас орсон. Орсон тунадсыг сумдаар авч үзвэл: Чандманьд 2.5 мм, Ховд суманд 1.2 мм, Жаргалантад 0.6 мм, Үенчид 0.1 мм, Дөргөнд 0.0 мм тунадас орсон байна. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Манханд 27 м/с, Мөнххайрхан, Ховдод 24 м/с,Чандмань,Зэрэг, Мөст сумдад 20-23 м/м, Жаргалант, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Булган сумдад 16-18 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр1-4 см
ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.Энэ нь хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар бод мал төллөх,малын хөөвөр хялгас авах, 4 дүгээр сарын 20-с хойш ямаа самнах ажил уулын сумдаас бусад сумдад эхэлсэн. Тус ажил явуулахад цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн.
Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-35%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгийн 40 орчим бороо орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 12-27 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат эхэлсэн.
- Нийт нутгаар агаарын харцангуй чийг бага, хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг анхаарна уу.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 5 дугаар сарын 16-нд