Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2022-06-26 16:16:40

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 12.1-16.5 градус, өндөр уулын сумдын нутгаар 6.7-11.3 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-28 градус, өндөр уулын сумдаар 18-25 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  3 градус хүйтнээс 3 градус дулаан, өндөр уулын сумдаар 4-8  градус  хүйтэн байжээ.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 14-24 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 44-59 градус хүрч дулаарсан бол хамгийн бага температур шөнөдөө  2-5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 4-10 өдөр Зэрэгт 10, Чандмань, Цэцэг, Булган сумдад 9 өдөр ажиглагдсан байна.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 50 орчим хувийг хамарч 9.2 мм хур тунадас орсон. Орсон тунадсыг сумдаар авч үзвэл:  Дарвид 4.1мм, Дуутад 1.3 мм Ховдод 1.1 мм бусад  сумдаар 0.0-1.0  мм тунадас орсон байна. Харин Булган,Алтай  Үенч, Жаргалант,Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар тунадас ороогүй.                                                                                                                         

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Мөст сумдад 21 м/с, Дарви, Зэрэг, Цэцэг, Булган, Манхан, Мөнххайрхан, Ховд, Чандмань суманд 16-19 м/с хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см

ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Булган,Манхан сумдад сайн, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут, Ховд сумдад муу гэсэн үнэлгээтэй байна. Хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдаар бод мал төллөх, мал хөнгөлөх, ямаа самнах, хөөвөр хялгас авах, мал ногоолуулах ажлууд явагдаж байна. Тус ажил явуулахад цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн. 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-39%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Нийт нутгийн  50 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 4-10 өдөр ажиглагдсан.
  • Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 8-21 метр хүрч шуурсан. Хамгийн их хурд  Мөстөд 21, Дарвид 20 м/с хүрсэн.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлт  жигдрэх шатандаа явагдаж байна. Халуун хуурай салхи, хөрсний чийг бага байгаагаас шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай зарим газраа гэмтэлтэй байна.
  • Нийт нутгаар агаарын харцангуй чийг бага,  хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг анхаарна уу.

 

           Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч  Ж.Жаргалзаяа                                                   

                  2022 оны 5 дугаар сарын 21-нд

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-06-27 1970-01-01 2
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-21 1970-01-01 11
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-11 1970-01-01 12
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 15
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 13
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-17 1970-01-01 17
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 15
2022 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 20
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-21 1970-01-01 28
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-11 1970-01-01 50
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-01 1970-01-01 42
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-21 1970-01-01 52
2021-2022 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-03-16 1970-01-01 49
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-11 1970-01-01 52
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 51
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 49
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-21 1970-01-01 75
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 46
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 37
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 41
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-28 1970-01-01 46