Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 16.9-21.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 12.9-17.6 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-31 градус, Өндөр уулын сумдаар 24-29 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 3-8 градус, өндөр уулын сумдаар 1-6 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Мянгад,Зэрэгт 2, Дарви, Жаргалант, Булган,Алтай сумдад тус бүр 1 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 46-59 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 4 градус хүйтнээс 8 градус дулаан байсан байна. Дуут суманд 19 ны шөнө -4.5 градус хүйтэн хоносон. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан. Зэрэг,Булган сумдад 10 хоног ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 57.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөстөд 7,6 мм, Цэцэгт 7.2 мм, Жаргалант 7.1 мм, Чандманьд 6.2 мм, Ховд 5.6 мм, Дөргөн 5.4 мм, Дарвид 4.2 мм, Мөнххайрханд 4.1 мм,Дуутад 3.0 мм бусад сумдын нутгаар 0.2-1.8 мм тунадас орсон байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа. Салхины хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүсэх тохиолдол гарч байлаа. Мөстөд 27 м/с , Ховд суманд 24 м/с, Мөнххайрханд 23 м/с, Дарвид 20 м/с, Чандмань, Цэцэг, Зэрэгт 18 м/с, Эрдэнэбүрэн, Манханд 16 м/с хүчтэй шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Мянгад суманд 8 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт нийт нутгаар хур бороо орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг, 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-6 см. Нийт нутгаар зуншлагын болон ургамлын ургалтын байдал Зэрэг,Чандмань,Ховд сумуудын нутгийн 50 орчим хувь нь сайн, 50 орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар муу бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар 5,6,7 дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хэт хаталтын байдалтай болсон.
Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 24-44%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, хадлан хадах,хужир шүү бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 57.5 мм бороо орсон. Хамгийн их бороо Мөстөд 7.6 мм, Цэцэгт 7.2 мм бороо орсон. Хамгийн бага нь Үенчид 0.2 мм тунадас орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 6-10 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Мөстөд 27м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал ургалтын байдал тааруу хэт хаталтын байдалтай ургамлын гэмтэл бүрэн арилаагүй зогсонги байдалтай байна.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 8 дугаар сарын 21-нд