Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2022-06-26 16:16:42

 

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  14.3-18.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 9.8-14.8 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 23-28 градус, Өндөр уулын сумдаар 18-25 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  2-9 градус дулаан, өндөр уулын сумдаар 4 градус  хүйтнээс  5 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр ажиглагдаагүй.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 47-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  2 грудас хүйтнээс 6 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан. Зэрэг, Манханд тус бүр 10 хоног ажиглагдсан. 

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар  13.0 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөстөд  3.8 мм, Мянгадад 1.6 мм, Ховд суманд 1.5 мм, Үенчид 1.4 мм, Дөргөнд 1.3 мм бусад нутгаар 0.0-1.0 мм тунадас орсон Зэрэг, Чандмань, Дарвид  тунадас ороогүй байна.                                                                                                                           

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга ихтэй байлаа.  Салхины их хурд Мөстөд 26 м/с,  Зэрэгт 24 м/с, Цэцэгт 22 м/с,  Ховд, Жаргалантад 21 м/с,Дуут, Манханд 20 м/с, Дарви, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн сумуудад 18 м/с, Чандманьд 17 м/с    хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 12-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  цухуйлт жигдэрсэн боловч халуун хуурай салхитай чийг багаас зарим таана, монгол сонгино мэтийн ургамалууд хатаж унах хялгана, хазаар,агь, шарилж үзүүрээсээ шарлах өнгө алдах  үзэгдэл ажиглагдаж байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Зэрэг, Дарви, Мөнххайрхан, Мөст, Дуут,Цэцэг, Үенч, Алтай ,Булган сумуудын  нутгаар сайн, бусад сумуудад дунд гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи чийг бага,  хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай муу байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад хөөвөр хялгас авах,мал оторлох, мал ногоолуулах, мал хөнгөлөх, зарим сумдад хонь хяргах, бод төллөх ажил үргэлжилж байна.  Тус ажил явуулахад цаг агаарын байдал ихэнх нутгаар салхи шуургатай байлаа. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 23-40 %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.  

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ 10 хоногт нийт нутгийн 80 орчим хувьд 13.0 мм тунадас  орлоо. Хамгийн их нь Мөст суманд 3.8 мм тунадас орсон болно. 
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан. Манхан, Зэрэг 10 өдөр ажиглагдсан.
  • Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-26 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч таана, монгол сонгино эргээд хэт хаталт болж бусад ургамлын ургалт зогсонги байдалтай байна.
  • Чандмань, Зэрэг, Дарвид  тунадас ороогүй                                                                                                                 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

 2022 оны 6 дугаар сарын 11-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-06-27 1970-01-01 2
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-21 1970-01-01 12
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 16
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 13
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-21 1970-01-01 20
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-17 1970-01-01 18
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 15
2022 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 20
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-21 1970-01-01 28
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-11 1970-01-01 50
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-01 1970-01-01 42
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-21 1970-01-01 52
2021-2022 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-03-16 1970-01-01 49
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-11 1970-01-01 52
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 51
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 49
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-21 1970-01-01 75
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 46
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 37
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 41
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-28 1970-01-01 46