Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2022-06-28 05:38:14

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  20.5-25.0 градус, өндөр уулын сумдын нутгаар 16.6-20.6 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 32-37 градус, өндөр уулын сумдаар 29-33 градус дулаан,Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  6-12 градус дулаан , өндөр уулын сумдаар 3 градус  хүйтнээс  5  грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-6 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэгт 6 өдөр ажиглагдсан.

 

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 25-31 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 54-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  1 грудас хүйтнээс 10 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоног нутгийн  40 орчим хувьд багахан хэмжээний буюу 3.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл:  Чандмань 2.2 мм, Дарвид 0.7 мм, Цэцэгт 0.4 мм, Үенчид 0.2 мм Жаргалант, Алтай сумдад 0.0 мм тунадас орсон.Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.                                                                                                                      

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Ховд суманд 26 м/с Чандмань 23 м/с,  Зэрэгт 21 м/с, Мөнххайрхан  17 м/с,  Дарви, Эрдэнэбүрэн, Мөст, Манхан сумдад 16 м/с хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 8-15  метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар  Ургамлын дундаж өндөр 2-7 см ургамлын ургалтын байдал Чандмань,Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг,  Булган сумуудын  нутгаар сайн, бусад нутгаар дунд, Мянгад сум муу гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл гэх мэт ургамал хатах, нийт ургамлын ургалт удаашралтай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад хөөвөр хялгас авах,мал оторлох,сааль сүү бэлдэх, бод төллөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын байдал  таатай нөлөөлсөн. Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-32  %-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.  

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ 10 хоногт нийт нутгийн 40 орчим хувьд багахан хэмжээний бороо орлоо.
  • Агаарт 30 аас дээш халсан өдрийн тоо 1-6 өдөр, Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 8-26  м/с хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна. Уулархаг нутгаар ургамлын ургалтын баллын үнэлгээ сайн гарсан байна.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

 2022 оны 6 дугаар сарын 21-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-06-27 1970-01-01 2
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-11 1970-01-01 12
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 15
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 13
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-21 1970-01-01 20
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-17 1970-01-01 17
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 15
2022 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 20
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-21 1970-01-01 28
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-11 1970-01-01 50
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-01 1970-01-01 42
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-21 1970-01-01 52
2021-2022 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-03-16 1970-01-01 49
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-11 1970-01-01 52
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 51
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 49
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-21 1970-01-01 75
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 46
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 37
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 41
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-28 1970-01-01 46