Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.3 -21.2 градус, өндөр уулын сумдын нутгаар 15.0-17.9 градус дулаан байсан. Агаарт хамгийн их нийт нутгаар өдөртөө 24-33 градус, хамгийн бага температур шөнөдөө 1 градус хүйтнээс 12 градус дулаан байв. Мянгад,Булган сумдад 33 градус хүрч халлаа. 10 хоногийн эхээр нийт нутгаар нэлээд халсан. Агаарт 30 аас дээш халсан өдрийн тоо зарим сумдад 3-4 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-27 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 44-57 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4 градус хүйтнээс 9 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим газраар 3.4 мм тунадас орлоо. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандмань 2.4 мм, Манханд 1.0 мм, Жаргалант ,Эрдэнэбүрэнд 0.0 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Салхины их хурд Мөнххайрханд 21 м/с, Чандманьд 20 м/с, Ховд суманд 18м/с, Манханд 17 м/с, Мөстөд 18 м/с, Зэрэг, Жаргалантад 16 м/с хүрч хүчтэй шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 10-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын. Нийт нутгаар зуны дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх.зарим сумдад малд тарилга туулга хийх, мал оторлох ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 3.4 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна
- Нийт сумдын нутгаар ургамал хаталт хагдралт болох шатандаа явж байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 9 дугаар сарын 11-нд