Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 12.7-15.0 градус, өндөр уулын сумдын нутгаар 6.9-11.3 градус дулаан байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 18-28 градус, хамгийн бага температур шөнөдөө 6 градус хүйтнээс 5 грудас дулаан байв. 30 градусаас давж халсан өдөр ажиглагдаагүй. 10 хоногийн сүүлээр нэлээд хүйтэрсэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 10-19 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 38-51 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 9 градус хүйтнээс 7 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-10 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэгт 10, Булганд 8 өдөр тус бүр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нутгийн зарим хэсгээр 3.8 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Булганд 1.8 мм, Мөнххайрхан, Алтайд 0.7 мм, Үенчид 0.6 мм, Мөстөд 0.0 мм бороо орсон бол бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): 10 хоногийн сүүлээр хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины их хурд секундэд Ховд суманд 28 м/с, Зэрэг, Мөст Мөнххайрханд 22 м/с, Жаргалант, Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг сумдад 19-20 м/с, Манхан, Дуут, Дарви, Мянгад, Булган сумдад 16-19 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 5-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал хаталт хагдралт болж өвлийн тайван байдалд шилжсэн.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, хадлан тэжээл,хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард зарим нутгаар 3.8 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр зарим сумдад 3-10 өдөр ажиглагдсан. 10 хоногийн сүүлээр агаар хөрсөндөө хүйтэрсэн.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар хаталт хагдралт болсон.
- Салхины хамгийн их хурд Ховд суманд 28 м/с хүрэв.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022оны 10 дугаар сарын 01-нд