Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 5.7-10.0 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 1.8-3.3 градус, Өндөр уулын сумдаар 4.5 -8.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 3-11 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 14-27 градус хүйтэн, хамгийн хүйтэн Манхан, Цэцэг суманд -27.0 градус байлаа. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй. Өдөртөө нийт нутгаар хүйтний эрч суларсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 0.0-10 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 15-32 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 18-29 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40.0 градус хүрч хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас ороогүй.Алтайд 0.4, Үенчид 0.2 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Ховд, Эрдэнэбүрэн суманд 24 м/с, Чандмань, Мөнххайрханд 22 м/с, Мөстөд 21 м/с, Дуут сумаар18 м/с, Зэрэгт 16 м/с, Жаргалантад 15 м/с хүрч хүчтэй цасан болон явган шороон шуурга шуурсан ба Дарви ,Манхан, Мянгад, Булган, Цэцэг сумдын нутгаар 9-11 м/с зөөлөн салхитай байлаа. Бусад сумдын нутгаар 2-6 м/с салхитогтуун байсан.
Цас(Snow): 3 дүгээр сарын 10-ны байдлаар нийт сумдын нутгаар цасгүй байна. Алтайн салбар уулсаар бага зэргийн тарлантсан цастай байна.
Хиймэл дагуулаас авсан цасны зураг 2022 оны 03 сарын 10
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог мал төллөж байна. Мөст, Манхан сумдад бод мал төллөж эхэлсэн. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал салхи шуурга ихтэй байлаа. Уулын сумуудаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх зэрэг таагүй нөлөө үзүүлж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас ороогүй. Үенч, Алтай суманд 0.6 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Өндөр уулын сумуудаар хүчтэй салхи шуургатай байсан. Салхины хамгийн их хурд Ховд, Эрдэнэбүрэн сумдад 24 м/с хүсэн.
- 10 хоногийн сүүлээр нийт нутгаар дулаарч цас хайлсан.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 3 дугаар сарын 11-нд