Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдын нутгаар агаарын дундаж 18.2-24.2 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 15.0-23.8 градус хүйтэн, Өндөр уулын сумдын нутгаар 14.9 -25.7 градус хүйтэн. Агаарт өдөртөө 0 градус дулаанаас 14 градус хүйтэн, шөнөдөө нийт сумдын нутгаар 26-36 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн Булганд -36.0, Цэцэгт -35.0 градус хүрч хүйтэрсэн. -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо нийт нутгаар 1-7 хоног,Цэцэг суманд 7, Булганд 4 хоног ажиглагдсан байна. Өндөр уулын сумдын нутгаар харьцангүй дулаан, Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар жиндүү хүйтэн байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-25 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө 28-40 градус хүрч хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн Цэцэг суманд -36.0,Булганд -40.0 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим нутгаар 5.4 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 2.1 мм, Цэцэг суманд 1.1 мм, Зэрэгт 1.0 мм, Мөстөд 0.6 мм, Үенч, Алтай, Жаргалантад 0.2 мм, Булганд 0.0 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт ихэнх нутгаар салхи шуурга багатай тогтуун байлаа. Өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай байлаа. Салхи шуургатай байсан сумдыг авч үзвэл: Салхины их хурд секундэнд Ховд суманд 16 метр, Мөнххайрхан суманд 15 метр, Чандмань,Дуутад 10-11м/с салхитай байлаа, Бусад сумдын нутгаар тогтуун 1-7 м/с салхитай байв.
Цас(Snow): 12 дугаар сарын 31-ны өдрийн цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч, Булган сумдад 15 см 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.17 г/см2, Дарвид 6 см 10 баллын цастай цасны нягт 0.13 г/см2, Чандмань,Зэрэгт 2 см, Манхан, Цэцэг, Жаргалант сумдад 1 см, 10 баллын цастай, Мянгад, Мөст, Ховд сумдад 0 см зузаан, 5-9 баллын цасан бүрхүүлтэй, байгаа бол Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Дөргөн, Дуут сумдад төвдөө цасгүй байна. Алтайн өвөр говийн сумдын уулаараа 20-40 см, гуу жалгандаа 40-60 см, хунгарласан газраа 60-80 см зузаан цсан бүрхүүл тогтсон байна Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: : Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна. Алтайн өвөр говийн сумдаар цас ахиу орж малын бэлчээрлэлтэнд хүндрэл үүссэнээс малчид цас багатай нам дор газарлуу нүүдэл хийх, цас орж огцом хүйтэрснээс мал осгох, өвс тэжээлийн хомсдолд орж малын хорогдол гарах тохиолдол гарч байна
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 5.4 мм цас орсон.
- Энэ 10 хоногт өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай бусад нутгаар тогтуун байлаа.
- Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, Алтайн салбар уулсаар цастай байна.
- Алтайн өвөр говийн сумдаар 15 см зузаан цастай байна.
- Цэцэг,Булган сумдад хөрсөн дээрээ 36.0-40.0 градус хүйтэн хонож байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 1 дугаар сарын 02-нд