Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж Их нууруудын хотгорын сумдаар 18.5-21.4 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 15.9-22.4 градус хүйтэн, өндөр уулын сумдын нутгаар 18.2 -21.9 градус хүйтэн байлаа. Агаарт өдөртөө 5-15 градус хүйтэн, хамгийн хүйтэн шөнөдөө нийт сумдын нутгаар 25-34 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн Булган суманд -34.0 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -30 аас доош орж хүйтэрсэн хоногийн тоо 2-4, Булганд 4, Эрдэнэбүрэнд 3, Дуутад 2 хоног ажиглагдсан байна. Нийт нутгаар жиндүү хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-24 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө 26-40 градус хүрч хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн Булган суманд хөрсөн дээрээ -40.0 хэм хүрч хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нутгийн зарим хэсэгт 8.7 мм тунадас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Булганд 3.1 мм, Үенчид 2.1 мм, Алтайд 2.3 мм, Зэрэг, Эрдэнэбүрэн, Манхан, Мөст, Дуут, Цэцэгт 0.0-0.5 цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи багатай тогтуун байлаа. Секундэд 1-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Хамгийн их хурд Цэцэг, Мөст, Мөнххайрханд 15 м/с хүрсэн. Бусад нутгаар 1-8 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 12 дугаар сарын 10-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Үенчид 16 см, Алтайд 13 см, Булганд 16 см 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.11- 0.15 г/см3 байна. Зэрэг, Эрдэнэбүрэн, Манхан, Мөст, Дуут, Цэцэгт 0 см, 9-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна. Мөн Алтайн салбар уулсаар цастай байна. 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумдаар цас нэмж орсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна. Алтайн өвөр говийн сумдаар цас ахиу орж малын бэлчээрлэлтэнд хүндрэл үүснээс малчид цас багтай нам дор газарлуу нүүдэл хийх, цас орж огцом хүйтэрснээс мал осгох, өвс тэжээлийн хомсдолд орж малын хорогдол гарсан байна
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 8.7 мм цас орсон. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмэгдэж орсон.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургагүй тогтуун байлаа
- Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсож эхэлсэн. Алтайн салбар уулсаар цастай.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 12 дугаар сарын 12-нд