Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 0.3-3.2 градус дулаан, өндөр уулын сумдаар 0.2-1.9 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 11-20 дулаан, хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө 8-18 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температур(Soil temperature): Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 0-6 градус дулаан, өндөр уулын сумдаар 2 градус хүйтнээс 1 градус дулаан байжээ. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 21-35 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-17 градус хүйтэн, Дуут суманд 22 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн /Булган, Үенч, Алтай/ сумдаар 3.0 мм бороо орсон. Чандмань, Манхан сумдад 0.0 мм тунадас орсон.Бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Цасан бүрхүүл тогтоогүй.
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Чандманьд 21 метр, Дарви, Дуут, Ховд сумдын нутгаар 18-19 метр, Мөст, Мөнххайрхан сумдаар 15-16 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар секундэд 5-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх, бог мал хээлтүүлэх ажил нийт нутгаар үргэлжилж байнан. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж дуусаад борлуулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- 28-нд Булган 1.0 мм, Үенч 1.0 мм, Алтай 1.0 мм бороо орсон.
- Бог мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Зарим сумдаар энэ жил мал тарга тэвээрэг муу авсан, бэлчээр нутгийн хүрэлцээ, даац муу байгаагаас малчид малаа хээлтүүлэгт оруулахгүй байгаа мэдээтэй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2022 оны 11 дугаар сарын 01-нд