Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3.0-6.2 градус, өндөр уулын сумдаар 1.8-2.6 градус дулаан, Дуут сумын нутгаар 0.2 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 9-18 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3-10 градус хүйтэн байсан бол Дуут суманд 15 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 2-9 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 26-37 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 5-13 градус хүйтэн, Дуут суманд 19 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 1.9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөнххайрханд 0.7 мм, Дарвид 0.6 мм, Дуутад 0.4 мм, Манхан, Мөст, Алтай сумдын нутгаар 0.0-0.1 мм бага зэргийн цас ороод хайлсан. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Цасан бүрхүүл тогтоогүй байна.
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Мөнххайрхан, Ховд сумдын нутгаар 19 метр, Цэцэг сумын нутгаар 15 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар секундэд 6-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, хужир шүү, сааль сүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил нийт нутгаар үргэлжилж байгаа бол энэ сарын 5-аас бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоо борлуулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт зарим сумдын нутгаар 1.9 мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
- Нийт сумдаар бог мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Зарим сумдын малчид энэ жил мал тарга тэвээрэг муу авсан, бэлчээр нутгийн хүрэлцээ, даац муу байгаагаас малаа хээлтүүлэгт оруулахгүй байгаа мэдээтэй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2022 оны 10 дугаар сарын 21-нд