Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 13.5 -18.4 градус, өндөр уулын сумдын нутгаар 8.4-14.0 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 23-27 градус, өндөр уулын сумдаар 18-24 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 2-9 градус дулаан, өндөр уулын сумдаар 5 грудас хүйтнээс 4 дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан хоногийн тоо ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-25 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 43-56 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 6 градус хүйтнээс 8 градус дулаан байсан байна. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан. Жаргалант,Манхан,Зэрэг,Чандмань,Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн, Булган зэрэг сумдад тус бүр 10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 55.2 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 13.9 мм,Зэрэгт 7.3 мм, Ховдод 5.0 мм, Чандманьд 4.7 мм, Эрдэнэбүрэнд 4.5 мм, Манханд 4.1 мм, Мянгадад 3.3 мм, Мөнххайрханд 2.4 мм, Жаргалантад 2.2 мм, бусад сумдын нутгаар 0.6-2.0 тунадас орсон байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуургатай байлаа. Салхины их хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүссэн. Салхины хурдыг авч үзвэл Зэрэг, Манхан 21-22 м/с, Ховд,Мөстөд 19 м/с, Мөнххайрханд 18 м/с, Чандманьд 17 м/с, Дарви 16 м/с хүрч шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 6-15 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Мянгад, Эрдэнэбүрэн сумдад 6 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт нийт нутгаар хур бороо орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт сэргээгүй хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын ургалтын байдал нийт сумуудын нутгаар дунд Мянгад, Эрдэнэбүрэн суманд муу гэсэн үнэлгээтэй айна. Сумдын нутгаар ургамлын ургац нь 0.0-0.5 ц/га-тай байна. Нийт нутгаар зуны дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, хужир шүү, хадлан хадах зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 55.2 мм бороо орсон. Хамгийн их бороо Дарвид 13.9 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Манхан, Зэрэгт 21-22 м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал ургалтын болон зуншлагын байдал нийт нутгаар дунд, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад муу гэсэн үнэлгээтэй, зарим сумдад ургамал хаталт хагдралт болсон.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 9 дугаар сарын1-нд