Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард нийт нутгаар агаарын дундаж температур 6-12 градус хүйтэн. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 6-15 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 19-33 градус хүйтэн, агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн Цэцэг суманд 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 5-11 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 9-24 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 24-37 градус хүйтэн хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт 20.0 мм тунадас орсон. Алтайд 11.7 мм, Булганд 4.4 мм, Үенч 2.3 мм, Дарвид 1.4 мм, Мөнххайрханд 0.2 мм тунадас орсон бусад сумуудын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч сард салхины хамгийн их хурд Зэрэгт 32 м/с, Ховд суманд 29 м/с, Чандманьд 25м/с, Жаргалант, Манхан, Дуут сумуудад 24 м/с, Мөнххайрхан 23м/с, Дарви, Эрдэнэбүрэн,Дөргөн, Мөст сумдад 20-22м/с, бусад сумуудын нутгаар 6- 18 м/с хүрч шороон шуурга шуурсан. 2 сард нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
Цас(Snow): Сарын сүүлийн өдрийн цасны хээрийн хэмжилтээр Алтай,Булган, Үенч, Дарви сумуудын төвд 10 баллын 1-14 см зузаан цастай бусад сумдын нутгаар цасгүй.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог,бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал таатай нөлөөлсөн. Нийт нутгаар харьцангуй дулаарсан боловч сүүлийн 10 хоногт бага зэрэг хүйтэрсэн байна. Сарын 10 хоногийн сүүлээр Манхан, Дарви, Чандмань суманд бог мал төллөж эхэлж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт сумдын нутгаар 20.0 мм тунадас орсон.
- Ихэвчлэн баруун сумуудад тунадас орсон. Хамгийн их нь Алтай суманд сардаа нийт 11.7 мм тунадас орсон.
- Салхины их хурд 12- 32 м/с хүрсэн. Зэрэг суманд 32 м/с хүрлээ.
- Цасан бүхүүлийн хувьд Үенчид 4 см, Алтайд 14 см, Булган 1см, Дарви 1см 10 баллын цастай.
- Одоогоор сумуудад малын хорогдол гараагүй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2021 оны 3 дүгээр сарын 1-нд