Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 8-20 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 1-10 градус дулаанаас, шөнөдөө хамгийн бага температур 19 -33 градус хүйтэн агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн Цэцэг суманд 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 8-20 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 7-16 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 24-37 градус хүйтэн хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр байхгүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумуудын нутгаар цас ороогүй. Баруун гурван сум Алтай,Булган,Үенч сумуудад 0.6-7.1 мм Мөнххайрхан, Дуу суманд 0.0-0.2 мм тунадас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр салхины их хурд Зэрэг суманд 32 м/с, Жаргалант суманд 23 м/с, Ховд суманд 25 м/с, Мөнххайрхан суманд 20м/с, хүрч цасан болон шороон шуурга шуурсан бусад сумдын нутгаар 6-18 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дугаар сарын 11-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Булганд 3см 10 балл, Алтайд 12см 10 балл, Үенчид 4см 10 балл,Цэцэгт 1см 5-9 балл, Зэрэг суманд 1см 5-9 балл, Дуут суманд 0 см 1-4 баллын цастай байна. Алтайн салбар уулсаар тарлантсан цастай. Бусад сумуудын нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал 1 дүгээр сарын эхэн,дунд арав хоногоос томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч байснаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөөлж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Баруун Алтай,Үенч,Булган сумуудад цас орсон.
- Салхины их хурд 6- 32м/с хүрсэн. Хамгийн их нь Зэрэгт 32м/с
- Хамгийн их цастай 3-12 см /Үенч,Алтай, Булган/
- Ихэнх сумуудаар 9,10 нд салхи шуургатай байлаа
- Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр
Цэцэгт 3 удаа ажиглагдсан
- Нийт сумуудад малд нэмэгдэл тэжээл өгч байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2021 оны 2дүгээр сарын 11-нд