Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-09-18 23:48:10

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД  АРАВ

ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

 

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 11.8-16.6 градус, өндөр уулын сумдын нутгаар 7.2-15.8 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-28 градус, өндөр уулын сумдаар 18-23 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  1 градус хүйтнээс 5 градус дулаан, өндөр уулын сумдаар 1-5  градус  хүйтэн байжээ.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 14-24 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 45-58 градус хүрч дулаарсан бол хамгийн бага температур шөнөдөө  0-5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 4-9 өдөр Жаргалант, Чандмань, Зэрэг сумдад 9 өдөр ажиглагдсан байна.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 40 орчим хувийг хамарч 7.5 мм хур тунадас орсон. Орсон тунадсыг сумдаар авч үзвэл:  Мөнххайрханд 2.9 мм, Дуутад 1.2 мм Булганд 1.0 мм, бусад  сумдаар 0.0-0.8  мм тунадас орсон байна. Харин  Үенч, Ховд, Зэрэг, Дарви, Манхан, Мянгад сумдын нутгаар тунадас

ороогүй.                                                                                                                         Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд  Дарви,  Дуутад 34 м/с, Ховд суманд 28 м/с, Эрдэнэбүрэнд 24 м/с,  Зэрэгт 22 м/с, Мөнххайрханд 23 м/с, Манхан, Чандмань, Мөст сумдад 21 м/с, Жаргалантад 19 м/с,  Цэцэг, Булган, сумдад 17-18 метр хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр1-5 см

ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.Энэ нь хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна. Жаргалант, Манхан, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдаар бод мал төллөх, мал хөнгөлөх  ажил явагдаж  байгаа ба 4 дүгээр сарын 20-с хойш ямаа самнах, хөөвөр хялгас авах  эхэлсэн. Тус ажил явуулахад цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн.

10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-39%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Нийт нутгийн  40 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 4-9 өдөр ажиглагдсан.
  • Нийт нутгийн 75 хувийг хамарч цаг агаарын  аюултай үзэгдлийн хэмжээнд  хүрч хүчтэй шороон шуурга шуурлаа. Салхины их хурд секундэд 17-34 метр хүрсэн. Хамгийн их хурд  Дарви, Дуутад 34 м/с хүрсэн.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат эхэлсэн боловч Манхан, Жаргалант, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.
  • Нийт нутгаар агаарын харцангуй чийг бага,  хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг анхаарна уу.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч  Ж.Жаргалзаяа                                                                        2021 оны 5 дугаар сарын 21-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 2
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 1
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 9
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 45
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 53
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 381
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 381
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 364
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 373
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 363
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 342
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 325
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 321
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 320
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 287
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 197
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 191
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 206
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 199
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 188
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 211
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 52
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 213
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 215
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 213
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 223
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 251
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 220
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 239
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 227
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 239