Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-09-18 23:47:59

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН  ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

 

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  11.5-16.0 градус, өндөр уулын сумдын нутгаар 7.6-11.5 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 27-32 градус, өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  0 градус дулаанаас 5 градус хүйтэн , өндөр уулын сумдаар 6-11 градус  хүйтэн байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Дөргөн суманд 3, Зэрэг,Булган, Үенч сумдад 2, Эрдэнэбүрэн, Мянгад, Алтай сумдад 1  өдөр тус тус ажиглагдсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 15-23 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 51-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3-7 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 12-27  өдөр ажиглагдсан. Хамгийн олон  Зэрэг, Манхан, Жаргалант, Ховд сумуудад 26-27 өдөр ажиглагдсан байна.  

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  49.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дуут суманд 11.7 мм, Мөнххайрхан 8.5 мм, Мөст 6.0 мм  Чандмань 5.5 мм, Ховд сум 3.3 мм  бусад сумын нутгаар 0.0-2.5 мм тунадас орсон ба Үенч сумын нутгаар сарын турш тунадас ороогүй.                                                                                                                         

Салхи(Wind): Өнгөрөгч 5 сарын сүүлийн 10 хоногт хүчтэй салхи шуурга ихтэй байлаа.  Салхины их хурд Дарви, Дуутад 34 м/с, Зэрэгт 31 м/с, Манханд 30 м/с, Ховдод 28 м/с, Жаргалантад 26 м/с, Мөстөд 25 м/с,  Чандмань, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдад 24 м/с, Булган, Цэцэгт 20-21 м/с,  хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 14-18 метр хүрч зөөлөн явган шороон шуургатай байсан.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байна. Ургамлын дундаж өндөр 1-4 см, ургамлын ургалтын байдал нутгаар тааруухан байна. Алтайн өвөр говийн сумуудын нутгаар дунд бусад сумуудын  нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна. Хур тунадас бага, Агаар, хөрсний чийг муу, салхи шуурга ихтэй мөн хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна. Жаргалант, Цэцэг, Манхан сумын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах,ямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын салхи шуурга ихтэй сэрүүхэн таатай бус байлаа. Бод бог мал гол горхи булаг шанднаас ундаалж байна. 

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ сард  нийт нутгийн 80 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 12-27  өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг,Манхан сумдад 27 хоног ажиглагдсан. 
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 14-34 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар цухуйлтын үе шат эхэлсэн  боловч Манхан,Жаргалант, Цэцэг сумын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.
  • Нийт сумдын нутгаар 49.5мм тунадас орсон ба Үенч суманд тунадас ороогүй     

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж. Жаргалзаяа

 2021 оны 6 дугаар сарын 2-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 2
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 1
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 11
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 46
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 54
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 382
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 382
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 365
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 374
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 364
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 343
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 326
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 322
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 286
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 288
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 198
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 192
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 207
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 201
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 189
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 207
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 212
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 53
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 214
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 217
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 214
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 224
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 252
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 221
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 240
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 228
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 240