Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 11-24 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 1 градус дулаанаас 12 градус хүйтэн шөнөдөө хамгийн бага температур 22 -35 градус хүйтэн,Цэцэг суманд -35 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо Булганд 2, Цэцэгт 7 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 12-24 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 12 градус дулаанаас 0 градус хүйтэн, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 26-38 градус хүйтэн, Цэцэг суманд -38 градус хүйтэн байлаа. Хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумуудын нутгаар цас ороогүй. Цэцэгт, Булган, Үенч, Дарви сумуудын нутгаар 0,7-1,7 мм тунадас орсон. Хамгийн их нь Алтай суманд 3.0 мм тунадас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Жаргалант, Манхан, Мөст, Эрдэнэбүрэн, Чандмань сумуудад 12-17м/с хүрсэн. Бусад сумуудын нутгаар 4-9 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 1 дүгээр сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Дарви, Булган, Үенч,Чандмань, Зэрэг, Манхан,Цэцэг сумуудын төвд 1-3см, Алтай суманд цасны зузаан 10см, цасны нягт 0.08м3 байна. Чандмань, Манхан, Дарви,сумуудад 5-9 баллын цасан бүрхүүлтэй,Зэрэг, Цэцэг, Үенч, Булган, Алтай сумдад 10 баллын цасан бүрхүүлтэй байна. Дуут суманд 0см 1-4 баллын цастай. Бусад сумуудын нутгаар цасгүй байна. Алтайн салбар уулсаар цастай.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал 1 дүгээр сарын эхэн,дунд арав хоногт томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч байгаагаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөж МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байсан.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
Ихэнх сумуудад цас ороогүй
- Салхины их хурд 4- 17 м/с хүрсэн.
- Хамгийн их цастай Алтай 10см, Дарви, Булган, Үенч,Зэрэг 2-3 см
- Жаргалант,Эрдэнэбүрэн,Дөргөн, Мөст, Ховд, Мөнххайрхан, Мөст
- сумуудад цасгүй
- Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Булганд 2, Цэцэгт 7 удаа
- Хүйтний эрч суларсан. Нийт сумуудад малд нэмэгдэл тэжээл өгч байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2021 оны 02 сарын 01-нд