Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-10-20 03:20:41

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  11.9 -15.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 7.5-11.7 градус дулаан байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 19-31 градус, хамгийн бага температур шөнөдөө  1 градус дулаанаас 10 грудас хүйтэн байв. Зэрэг суманд агаарт +31.0 градус хүрч 1 өдөр ажиглагдсан.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 13-23 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 42-57 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  3-10 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 3-15 өдөр ажиглагдсан. Булган суманд хөрсөн дээрээ +57.0 градус хүрсэн. Зэрэг суманд хөрсөн дээр +40.0 градусаас дээших өдрийн тоо 15 хоног ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 89.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл:  Дөргөнд 17.7 мм, Үенчид 13.5 мм, Мөстөд 12.6 мм, Алтайд 10.4 мм, Эрдэнэбүрэнд 9.0 мм, Цэцэгт 7.6 мм, Булганд 3.6 мм бороо орсон бол бусад сумдын нутгаар 0.0-.1.6 мм тунадас орсон. Харин Ховд суманд тунадас ороогүй байна.     

Салхи(Wind): Салхины их хурд  секундэд Дуут суманд 28 м/с, Мөстөд 26 м/, Зэрэгт, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань,  Манхан, Цэцэг, Булган, Жаргалант сумдад 16-23 м/с,  хүрч, хүчтэй шороон шуурга  шуурсан. Бусад  сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-8 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 80% нь сайн, 20 гаруй хувь нь дунд зэргийн үнэлгээтэй байна. Мөст, Мөнххайрхан, Жаргалант сумдад ургамал хаталт хагдралт болсон.  8 сард хур тунадас орж зуншлагын байдал сайжирч,намаржилт хэвийн сайхан явагдаж байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт сумдад хужир шүү,хадлан тэжээл, сүү сааль бэлтгэх, малд тарилга хийх туулга хийх ,мал оторлох ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг  явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад  цаг агаарын байдал  таатай нөлөөлсөн.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ сард нийт нутгаар 89.5 мм хур тунадас орсон.
  • Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-15 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг суманд 15 өдөр ажиглагдсан.
  • Бэлчээрийн ургамал зарим сумдад хатаж хагдарч өвлийн тайван байдал шилжиж эхэлсэн байна.
  •                Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа

 2021 оны 10 дугаар сарын 1-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ АРАВ САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-11 1970-01-01 4
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ 2021-10-06 1970-01-01 5
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-01 1970-01-01 8
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 14
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 10
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 17
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 51
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 87
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 387
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 388
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 372
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 393
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 377
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 351
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 331
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 331
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 332
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 291
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 297
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 204
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 197
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 214
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 193
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 212
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 219
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 58
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 218
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 222
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 220
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 218
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 229
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 264
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 225
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 249
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 234
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 246