Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 2 градус хүйтнээс 4 градус дулаан. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 9-20 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 7-17 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн Цэцэг суманд 17 градус хүйтэн байсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3-7 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 25-41 градус дулаан Булганд хөрсөн дээрээ 41 градус хүрсэн. Хамгийн бага температур шөнөдөө 11-20 градус хүйтэн, хамгийн бага нь Цэцэг суманд 20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар цас ороогүй. Үенч суманд 0.3 мм тунадас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд секундэд Дарвид 32 метр, Жаргалант, Зэрэгт 29 метр, Дуутад 28 метр, Ховд суманд 27 метр, Мөст суманд 26 метр, Чандманьд 24 метр, Манхан, Мөнххайрханд 23 метр, Дөргөн суманд 22 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурлаа. Бусад сумдын нутгаар 12-16 м/с зөөлөн шороон шуурга шуурсан байна.
Цас(Snow): 3 дугаар сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр нийт нутгаар цасгүй байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог ,бод мал төллөх ажил үргэлжилж байна. Дарви суманд 3-р 10 хоногоос бод мал төллөж эхэлсэн байдалтай байна. Малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Цаг агаарын байдал хүчтэй шороон шуурга шуурч байгалийн аюултай үзэгдэл болсон нь мал төллөлт, мал бэлчээрлэхэд хүндрэл учруулж, нялх төл малд таатай биш байлаа. Нийт нутгаар өмнөх хоногуудаас харьцангуй дулаарсан.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт 0.3 мм цас орсон
- Салхины их хурд 16- 32 м/с хүрсэн.
- Манхан суманд 157 толгой мал хорогдсон байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2021 оны 4 дүгээр сарын 1-нд