Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 5-12 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 5-10 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 17-25 градус хүйтэн агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 4-11 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 9-24 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 20-29 градус хүйтэн хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумуудын нутгаар цас ороогүй. Цас орсон сумыг дурдвал Алтай 0.5 мм, Булган 2.4 мм, Үенч 0.5 мм бусад сумуудын нутгаар цас ороогүй болно.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн сүүлийн өдрүүдэд салхи шуургатай байсан. Салхины их хурд Чандмань, Мөнххайрхан суманд 23 м/с, Дуутад 24 м/с, Дарви суманд 20 м/с Мөстөд 21, Зэрэгт 25 м/с , Ховд сумдад 27 м/с , Жаргалант 21 м/с хүрч шороон шуурга шуурсан бусад сумдын нутгаар 2-18 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дугаар сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр Булган, Алтай, Үенч сумуудын төвд 10 баллын цастай, цасны дундаж зузаан 2-7 см /Алтай сум 7 см / цасны нягт 0.14 г/см3, Бусад сумдын нутгаар цасгүй цас хайлсан Алтайн салбар уулсаар цоохор цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог,бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал нийт нутгаар 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байсан. Нийт нутгаар харьцангуй дулаарч цастай байсан сумдын цас хайлсан байна. Цасгүй газрын малчид малаа худаг болон голын харзнаас усалж байна. Малчид хавааржаандаа орж ирж эхэлсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас ороогүй Алтай, Үенч, Булган сумдад 0.5-2.4 мм цас орсон
- 10 хоногийн сүүлээр хүчтэй салхи шуургатай байлаа.
- Салхины их хурд Алтайн салбар уулсаар сукундэд 18- 27 м/с, Их нууруудын хотгороор 12-25 м/с хүрсэн.
- Хамгийн их цастай 2-7 см /Үенч,Алтай, Булган/
- Бусад сумдын нутгаар цасгүй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2021 оны 2 дүгээр сарын 22-нд