Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-09-18 23:45:53

2021  ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ

ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

 

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  14.0-19.1 градус, өндөр уулын сумдын нутгаар 8.8-12.4 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 25-32 градус, өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  0 градус дулаанаас 5 градус хүйтэн, өндөр уулын сумдаар 5-9 градус  хүйтэн байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Дөргөн суманд 3 өдөр, Зэрэг, Булган, Үенч суманд 2 өдөр, Эрдэнэбүрэн, Мянгад суманд 1 өдөр ажиглагдсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-26 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 50-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6- 8 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан. Хамгийн их нь Булган суманд +60 градус хүрч халлаа. 

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 50 орчим хувьд нь  6.3 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөнххайрхан 2.2 мм,  Дуутад 1.1 мм Чандмань 1.0  мм,   Дарвид 0.8, Зэрэгт 0.6 мм тунадас, Жаргалант, Эрдэнэбүрэн, Манхан сумуудын нутгаар 0.0-0.4 мм тунадас орсон ба бусад сумдын нутгаар тунадас ороогүй                                                  Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа.  Салхины их хурд Зэрэгт 31 м/с ,Манханд 30 м/с, Дуутад 28 м/с, Мөстөд 25 м/с, Эрдэнэбүрэнд 24 м/с, Ховд суманд 23 м/с,  Жаргалант, Чандмань сумдад 20-21 м/с,Цэцэг, Булган, Дарви, Дөргөн, Мянгад,  Мөнххайрхан сумдад 16-19 м/с  хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан ба  бусад  сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байна. Ургамлын дундаж өндөр 1-4 см ургамлын ургалтын байдал нутгаар дунд, Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Үенч, Алтай  сумуудын  нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи, чийг бага мөн хөрсөн дээр 40 градусаас дээш  олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна. Жаргалант, Цэцэг, Манхан сумын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, ямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байна. Хүчтэй салхи шуургатай байлаа. Нийт нутгаар ургамлын ургалт муу байна.    

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ 10 хоногт нийт нутгийн 50 орчим хувьд  бага зэргийн уулаараа нойтон цас, нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 14-31 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч Манхан, Жаргалант, Цэцэг сумын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.
  • Нийт нутгийн 50 орчим хувьд нь  6,3 мм тунадас орсон.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

 2021 оны 6 дугаар сарын 2-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 2
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 1
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 10
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 46
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 54
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 381
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 381
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 365
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 373
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 363
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 343
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 325
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 320
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 286
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 287
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 198
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 191
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 207
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 189
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 212
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 52
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 214
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 217
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 214
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 223
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 252
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 220
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 239
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 227
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 239