Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 4-10 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 2-7 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 15 -22 градус хүйтэн
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 4-8 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 6-23 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 17-26 градус хүйтэн
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт 0.3 мм цас орсон Чандмань 0.3мм, Алтай, Манхан, Үенч сумдын нутгаар 0.0 мм, тунадас орсон бусад сумуудын нутгаар цас ороогүй
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Ховд сумдад 28 м/с Булганд 19м/с, Мөст, Цэцэг сумдад 18 м/с, Мөнххайрхан 15м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан бусад сумдын нутгаар 2-14 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 2 дугаар сарын 29-ны цасны хээрийн хэмжилтээр Алтай, Үенч сумуудын төвд 10 баллын, цасны дундаж зузаан 4 см Чандмань 1-4 баллын 1см цастай бусад сумдын төвд цас хайлсан өндөр уулсаар цоохор цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог,бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал таатай нөлөөлсөн Нийт нутгаар харьцангуй дулаарч цастай байсан сумдын цас хайлсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 0.3 мм цас орсон
- Салхины их хурд 15- 28 м/с хүрсэн.
- Хамгийн их цастай 4см /Үенч,Алтай/
- Одоогоор Манханд 102, Мөнххайрханд 10 мал хорогдсон байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Д.Наранхишиг
2020 оны 3 дүгээр сарын 1-нд