Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-10-16 06:26:14

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  15.3-20.3 градус, өндөр уулын сумдын нутгаар 11.7-15.7 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-29 градус, өндөр уулын сумдаар 20-27 градус дулаан,Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  0-6 градус дулаан , өндөр уулын сумдаар 2 градус дулаанаас градус  хүйтэн байжээ.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-29 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 48-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 градус дулаанаас 5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 70 орчим хувьд 34.4 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөнххайрхан 10.3 мм, Булган 8.1 мм, Дуут 5.3 мм, Үенч 4.4 мм, Мөст 3.5 мм, Ховд суманд 1.7 мм , Жаргалант, Цэцэг,Алтай  сумдаар 0.0-0.9 мм, тунадас орсон байна.Чандмань,Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Манхан, Мянгад сумдын нутгаар тунадас ороогүй.                                                                                                                         

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Мөст 19 м/с, Булган 18 м/с, Цэцэг 17 м/с  Зэрэг16 м/с, Манхан 15 метр хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-3 см ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.Энэ нь хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна. Манхан, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад  , бод мал төллөх ажил үргэлжилж байгаа ба 4 дүгээр сарын 20-с хойш ямаа самнах ажил уулын сумдаас бусад сумдад эхэлсэн. Тус ажил явуулхад цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 15-38%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ 10 хоногт нийт нутгийн 70 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан.
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 10-19 метр хүрч шуурсан.
  • Агаарын харцангуй чийг нийт нутгаар 14-33%-ийн чийгтэй хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн боловч Манхан, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

 

                                Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч Д.Наранхишиг                                                              2020 оны 5 дугаар сарын 21-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-10-21 1970-01-01
2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-10-11 1970-01-01 8
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-10-02 1970-01-01 8
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-10-02 1970-01-01 6
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-09-21 1970-01-01 14
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-09-02 1970-01-01 32
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-09-01 1970-01-01 20
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-21 1970-01-01 23
2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-11 1970-01-01 30
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-03 1970-01-01 22
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-03 1970-01-01 27
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-21 1970-01-01 38
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-11 1970-01-01 46
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-02 1970-01-01 47
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-01 1970-01-01 42
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-21 1970-01-01 65
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-11 1970-01-01 58
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-01 1970-01-01 44
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-11 1970-01-01 74
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 66
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 71
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-11 1970-01-01 75
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1970-01-01 73
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-01 1970-01-01 58
2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2020-03-31 1970-01-01 96
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-21 1970-01-01 72
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-11 1970-01-01 113
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-02 1970-01-01 134
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-01 1970-01-01 105
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-21 1970-01-01 116
ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВЛИЙН ЦАСНЫ АЯЛАН СУДАЛГААНЫ МЭДЭЭГЭЭР 2020-02-19 1970-01-01 106
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-11 1970-01-01 124
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он) 2020-02-07 1970-01-01 230
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-03 1970-01-01 153
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-01 1970-01-01 130
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-21 1970-01-01 146
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-11 1970-01-01 157
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 199