Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.4-21.6 градус, өндөр уулын сумдын нутгаар 11.8-17.4 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 30-35 градус, өндөр уулын сумдаар 23-28 градус дулаан,Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 4-8 градус дулаан , өндөр уулын сумдаар 4 градус хүйтнээс 4 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-3 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 55-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 грудас хүйтнээс 7 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 99.8 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Манхан 22.5мм, Алтай 21.7 мм, Булган 14.8 мм, Дуут 9.0 мм, Үенч 8.7 мм, Дөргөн, Мөнххайрхан сумдад 4.0 мм, бусад нутгаар 0.0-2.4 мм тунадас орсон харин Эрдэнэбүрэн суманд ороогүй Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Зэрэг 24м/с,Жаргалант 23м/с, Мөстөд 22 м/с, Чандмань, Мөнххайрхан, Ховд сумдад 20м/с, Манхан 19 м/с, Дарви, Эрдэнэбүрэн сумдад 18 м/с,Цэцэг 17м/с, Булган15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар . Ургамлын дундаж өндөр 1-6 см ургамлын ургалтын байдал Чандмань, Мөнххайрхан, Дуут, Алтай сумуудын нутгаар сайн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах,мал оторлох, хонь хяргах ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулхад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгийн 98 орчим хувьд бороо орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 7-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 12-24 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар1-6 см өндөр ургасан байна
- Нийт сумдын нутгаар 99,8 мм тунадас орсон
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Д Наранхишиг
2020 оны 7 дугаар сарын 1-нд