Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 8.7 -12.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 4.3-8.7 градус дулаан байсан. Агаарт хамгийн их нийт нутгаар өдөртөө 18-27 градус, хамгийн бага температур шөнөдөө 3 градус дулаанаас 9 грудас хүйтэн байв.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 11-17 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 39-51 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0-7 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-9 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 8.9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дөргөн 3.2 мм Дарви 1.9мм, Чандмань 1.1 мм, Жаргалант 1.0 мм, Мөст 32.0 мм, бороо орсон бол бусад сумдын нутгаар 0.3-.0.6 мм тунадас орсон Харин Зэрэг, Эрдэнэбүрэн, Манхан Цэцэг, Булган, Үенч, Алтай, Ховд сумуудад тунадас ороогүй
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Зэрэгт 18 метр Чандмань 16 метр, Мөнххайрхан 15 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 6-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-7 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 10 гаруй хувь нь маш сайн, 60% нь сайн, 25 гаруй хувь нь дунд зэргийн үнэлгээтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт нутгаар 8.9 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 1-9өдөр ажиглагдсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 1-7 см өндөр ургасан байна
- Мөнххайрхан, Мөст, Дуут сумуудын ургамал хаталт хагдралт болсон байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Д.Наранхишиг
2020 оны 9 дугаар сарын 21-нд