Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-05-30 03:00:59

Агаарын температур(Air temperature):  Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  14.7-17.5 градус, өндөр уулын сумдын нутгаар 9.3-13.3 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 19-25 градус, өндөр уулын сумдаар15-19 градус дулаан байсан бол агаарын хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө 0-11 градус  хүйтэн, Чандмань, Зэрэг, Үенч, Алтай сумдад 1-2 градус дулаан  байжээ.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 15-25 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 50-58 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-8 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан байна.

 Хур тунадас(Precipitаtion): Нийт нутгаар энэ арав хоногт хур тунадас ороогүй.                                                                                  Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд ихэнх нутгаар үе  үе салхины хурд ширүүсэж 10-16 м/с салхитай байсан байна. Ховд, Булган, Цэцэг, Чандмань, Зэрэг, Мөст сумдын нутгаар 15-16 м/с, Жаргалант, Манхан, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдаар 12-14 м/с, Дуут, Алтай, Үенч сумдаар 10м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан бол бусад   сумдын нутгаар 4-8 м/с салхитай байлаа.

Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйж, нүдлэх төдий байна. Ургамлын дундаж өндөр 1-2 см, ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.Энэ нь хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад  бог төллөж дуусаад, бод мал төллөх ажил үргэлжилж байгаа ба энэ сарын 20-с хойш ямаа самнах ажил уулын сумдаас бусад сумдад эхэлсэн тус ажил явуулхад   цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн.

Нийт нутгаар агаарын харцангуй чийг 11-28%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
  •  Агаарын харцангуй чийг нийт нутгаар 11-28%-ийн чийгтэй хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
  • Энэ 10 хоногт хур тунадас ороогүй.
  • Бэлчээрийн ургамал цухуйх төдий, Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2020 оны 5 дугаар сарын 01-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-21 1970-01-01 12
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-11 1970-01-01 9
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 14
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-11 1970-01-01 25
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1970-01-01 22
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-01 1970-01-01 18
2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2020-03-31 1970-01-01 18
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-21 1970-01-01 23
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-11 1970-01-01 65
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-02 1970-01-01 74
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-01 1970-01-01 68
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-21 1970-01-01 65
ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВЛИЙН ЦАСНЫ АЯЛАН СУДАЛГААНЫ МЭДЭЭГЭЭР 2020-02-19 1970-01-01 64
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-11 1970-01-01 74
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он) 2020-02-07 1970-01-01 142
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-03 1970-01-01 82
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-01 1970-01-01 86
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-21 1970-01-01 96
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-11 1970-01-01 111
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 137